Ардын бүрэлдэхүүн компаниуд 2023 оны 1 сарын 19-ний өдрөөс эхлэн Баталгаат ирээдүй - Хуримтлалаас аяныг хэрэгжүүлж эхэллээ. Тэгвэл энэ аяны хүрээнд харилцагчдадаа ямар урамшууллыг санал болгож буйг хуваалцъя.
Өндөр өгөөжтэй хуримтлал нь 6,9,12,18,24 сарын хугацаатай бөгөөд хугацаанаас хамааран 17%-19% өгөөжтэй байх юм. Хуримтлалаа төгрөг, доллар, еврогоор нээх боломжтой бөгөөд данс нээх, орлого нэмэх тутамд үнийн дүнгийн 0.5%-2% хүртэл АрдКойны урамшууллыг танд тогтмол олгоно. Аяны хүрээнд олгож буй урамшуулал нь 1 жил болон түүнээс дээш хугацаагаар, ₮50 сая болон түүнээс дээш дүнгээр хуримтлалаа нээлгэсэн тохиолдолд үнийн дүнгийн 1 хувь - тай тэнцэх дүнгээр Хүүхдэдээ хадгаламж нээлгэж, Тэтгэврийн хуримтлал нээлгэх, хуримтлалтай бол орлого нэмүүлэх эсвэл хувьцаа худалдан авах сонголтыг танд олгож байна. Жишээ нь, та ₮50 сая дүнгээр хуримтлал нээлгэсэн бол хүүхдэдээ ₮500,000 дүн бүхий Ирээдүйн Эзэн хүүхдийн хадгаламж нээлгэх боломжтой юм. Ингэснээр та тухайн өгөөжөө түрүүлж хүртэх боломжтой болж байгаа юм.
Ирээдүйн Эзэн - Хүүхдийн хадгаламжийг та өөрийн хүүхдэдээ болон дүүдээ, ойр дотны хүндээ нээх боломжтой юм. Та хүссэн үедээ Ард Аппаа ашиглан хүүхдийн хадгаламж нээхээс гадна орлого нэмэх, дансаа хянах боломжтой. Хүүгийн хувьд мэдээж зах зээлийн дунджаас өндөр бөгөөд хүүгээс хүү тооцож олгодгоороо давуу талтай. Та хувьцаа эзэмшигч эсвэл таны хүүхэд 1 сард төрсөн эсвэл 1 сардаа багтан хадгаламж нээсэн тохиолдолд үндсэн хүү дээр нэмж 1% урамшуулахаар болсон байна. Мөн Ирээдүйн Эзэн хадгаламж нээсэн хүүхэд бүрт Өргөө кино театраар үйлчлүүлэх эрхийн бичгийг бэлэглэхээр боллоо.
Уг хуримтлал маш сонирхолтой бөгөөд та гүйлгээ бүрээсээ хуримтлалдаа орлого нэмэх боломжтой юм. Товчхондоо бид багадаа хариулт мөнгөө гахайнд хадгалдаг байсныг технологи ашиглан хялбаршуулсан, өгөөжтэй болгосон хэрэг. Та гүйлгээ хийх дүнгээ бүхэлчлэх бөгөөд Ард Аппаар гүйлгээ хийх бүрт таны хуримтлалд орлого нэмэгдэх юм. Жишээ нь, та гүйлгээгээ ₮5,000 бүхэлчилсэн бол ₮4,500 гүйлгээ хийхэд таны данснаас ₮5,000 хасагдаж ₮500 нь таны хуримтлалд орлого болон орох юм. Хуримтлал заавал их дүнгээр байх албагүй шүү дээ. Их биш, бага биш өдөр бүр хуримтлуулахад болно доо. CupCake хуримтлалдаа орлого нэмэх бүрт 1RDX-ээр урамшуулах юм.
Эцэст нь дуулгахад, Хүүхдийн хадгаламж ₮20 сая хүртэл, Хуримтлал ₮50 сая хүртэл даатгалтай.Мөн хуримтлалын бүх үйлчилгээнүүд цахимд шилжсэн бөгөөд та хүссэн үедээ Ард Апп, АрдКидс Аппаар дансаа нээх, хянах, орлого нэмэх боломжтой юм.
Хэрвээ танд хуримтлалын аянтай холбоотой асуух зүйлс байвал бидэнтэй 7700-3322 9995-8810, 8807-3015, 9517-4249, 8030-2127 дугаараар холбогдоорой.
Ард Апп татах: https://www.onelink.to/ardapp
АрдКидс Апп татах: https://www.onelink.to/ardkids
Сэтгэгдлүүд (0)