2022 оны урьдчилсан тайлангийн тойм

2022 урьдчилсан тайлангаас онцлох нь…

Ард Кредит ББСБ ХК

2022 онд:

• СКОПА төслийг хэрэгжүүлж эхлэв.

• Биржийн бус зах зээл дээр 6.9 тэрбум төгрөгийн хаалттай бонд гаргаж, амжилттай татан төвлөрүүлэв.

• Санхүүгийн Зохицуулах хорооноос Хоёрдогч Өглөгийн зөвшөөрлөө авав.

• Pick N Pay худалдан авалт лизингийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлж 91 байгууллага, 165 салбар дэлгүүрүүд болон АрдШоп дээр тус бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой нээгдэв.

• CupCake-Хариултаа хадгал буюу Ард Аппаар гүйлгээ хийх бүрт таны хуримтлалд орлого нэмэгдэх Хялбар, Бага дүнгээр, Өдөр бүр, Гүйлгээ бүрээсээ ХУРИМТЛУУЛАХ цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэв.

• 1 тэрбум 260 сая төгрөгийн ногдол ашиг хэлбэрээр тараав.

• Тогтвортой Санхүүжилтийн холбоонд үндсэн гишүүнээр элсэв.

• АрдКидс 40,000 мянган харилцагчидтай боллоо

#БидИлүүБайжЧадна аяны хүрээнд АрдКидст бүртгэлтэй Ард Санхүүгийн Нэгдлийн (AARD) хувьцаа эзэмшигч хүүхдүүд болон хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүдэд ARDX олгохоор болсон.

▫️ Эхний 1,000 хүүхдэд 3,000 ARDX

▫️1,001–3,000 хүүхдэд 2,000 ARDX

▫️3,001-ээс хойш бүртгүүлсэн хүүхэд бүрт 1,000 ARDX тус тус олгогдож байна.

• Монгол Банкнаас Карт гаргах тусгай зөвшөөрөл авч, Ард - Кредит карт тун удахгүй...

2023 онд:

• Стратегийн түншлэлийг бэхжүүлэн өргөжүүлэх

• MSME зах зээлд шилжиж санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх

• Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах ( Ногоон зээл )

• Шинэ салбарууд нээх ( Биет болон Метаверс )

• Системийн болон мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах

• Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх

• Нэмэлт энгийн хувьцаа гаргах зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байна.

Ард Бит

2022 онд:

• АрдКойн нь дотоодын крипто зах зээлийн 1/3 дангаар бүрдүүлж байна.

• АрдКойны 6.5% буюу 358,308,000 АрдКойн шатаагдсан. Шатаалтын онцлог нь зах зээл дээр эргэлдэж буй АрдКойноос хийгдсэн, энэ нь одоогийн ханшаар 7.7 тэрбум төгрөгтэй тэнцэнэ.

• Зах зээл дээрээс 168 сая АрдКойныг буцаан худалдаж авав.

• АрдКойны экосистемд нэгдсэн 30 гаруй компани харилцагч нартаа 400 мянган удаагийн гүйлгээгээр 89 сая АрдКойны урамшуулал олгов.

2023 онд:

• AрдКойн нь Экосистемээ илүү тэлэх, блокчэйн хөгжүүлэлт, компаниудтай мерчант үүсгэх мөн The HU in the Metaverse тоглолтоороо дамжуулан олон улсын харилцагчдын тоогоо улам нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Ард Даатгал ХК

2022 онд:

• 2018 онд IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсноос хойш тасралтгүй Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекст тогтмол багтаж ирлээ

• 2022 онд 475 сая төгрөгийг НДШ-д, 1.2 тэрбум төгрөгийг татварт төлж улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллалаа

• Нийт хураамжийн орлого 20.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 22 хувийн өсөлтийг үзүүлсэн байна

• 2022 онд нийт 8 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь 2021 оны үзүүлэлтээс 3 орчим тэрбум төгрөг буюу 60 орчим хувиар өссөн байна. Үүний гол шалтгаан нь замын хөдөлгөөний зөрчил өмнөх оноос 4 дахин өссөн болон хил гааль хаалттай байсантай холбоотой сэлбэгийн үнийн өссөн нь нөлөөлсөн үзүүлэлттэй байна.

2023 онд:

• Стартегийн түншлэл бэхжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ

• Ард Даатгал компани цахим даатгалын компани болохыг зорин ажилладаг билээ. Энэ нь зөвхөн даатгал хийхээс гадна даатгалын үйл ажиллагаатай холбоотой бүхий л үйл ажиллагааг автоматжуулах зорилготой ажиллаж байна

• Батлан даалт, баталгааны даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлнэ

• Олон улсад хэрэгждэг даатгалын шинэ бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэн иргэд, даатгуулагчдадаа илүү их боломжийг олгох зорилгыг дэвшүүлэн ажиллах болно.

“Үндэсний Хувьчлалын Сан” 2022 оны жилийн эцсийн санхүү болон үйл ажиллагааны тайлангийн тойм

Үндэсний Хувьчлалын Сан нь 2020 оны 10-р сард үйл ажиллагаагаа 5 тэрбум төгрөгөөр эхэлж хөрөнгө оруулалтууд хийсэн ба 2022 оны жилийн эцсийн байдлаар 7.05 тэрбум төгрөгийн цэвэр хөрөнгийн үнэлгээтэй гарсан байна. Энэ 2 жилийн хугацаанд хөрөнгөө 41 хувиар өсгөсөн ба жилийн дундаж өгөөж 18.7 хувь байгаа нь бидний зорилтот өгөөж болох 17.6 хувиас даруй 1.1 пунктээр өндөр байна.

Нэгж эрх эзэмшигчдийн тоо 6,127 хүрсэнээр анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш хөрөнгө оруулагчдын тоо 2.7 дахин өндөр өссөн үзүүлттэй байна.

Зах зээлийн ханш жилийн эцсийн байдлаар 112.58 төгрөгтэй байгаа ба цэвэр хөрөнгийн үнэлгээ 141 төгрөгтэй байгаа нь 20 орчим хувиар хямдруулалтай арилжаалагдаж байгаа нь харагдаж байна.

2022 онд ХОС-д нийт 283 төгрөгийн зардал гарсан ба эндээс 177 сая төгрөг нь ХОМК-ийн үйлчилгээний зардал багтсан. ХОМК болон кастодиан үйлчилгээний зардал нийт цэвэр хөрөнгийн 2.8 хувь байгаа нь зохистой харьцаа болох 3 хувиас доогуур байна.

Хөрөнгө оруулалтын багцын 78 хувийг дотоодын 20 хувьцаа бүрдүүлж байгаа бол 4 хувийг гадаадын 6 хувьцаа бүрдүүлж байна. Дотоодын хувьцааны багцын нэг хувьцааны эзлэх дундаж хувь 3.9 хувьтай байгаа нь багцын төрөлжүүлэлт маш сайн хийгдсэн гэж харж байна.

Хөрөнгө оруулалтын сангийн үндсэн үйл ажиллагаа нь багц бүрдүүлэлт байдаг ба багцын эрсдэлийг тогтмол тооцож ажилладаг. Эрсдэлийг тооцохдоо хөрөнгө оруулалтын эрсдэл хүлээгдэж буй өгөөжийг тооцоход ашигладаг Шарпын харьцаа 1.5 байгаа ба энэ олон улсад 1-ээс өндөр бол сайн гэж үздэг.

Сэтгэгдлүүд (0)