OpenAI нь ямар ч асуултад хүн мэт, нарийвчилсан хариулт өгөх чадвартай ChatGPT гэх туршилтын AI чатботыг гаргаад байгаа бөгөөд энэ нь олон нийтийн анхаарлыг ихэд татаад байгаа юм. Уг чатбот нь гэрээ бэлтгэх, программын код бичих зэрэг чадвартай бөгөөд хүмүүсийн хайлтын систем ашиглалтыг өөрчилж байна: хүмүүст зүгээр хэрэгтэй гэсэн холбооснуудыг өгөөд зогсохгүй хүнд хэцүү бодлого бодох, нарийвчилсан асуултад хариулах чадвартай юм.
Хиймэл оюун ухаанаар ажилладаг чатбот буюу хүний яриаг дуурайлган загварчлах программ хангамжийг 11 сарын 30-нд OpenAI вэб сайтаараа дамжуулан олон нийтэд танилцуулсан бөгөөд хэдий туршилтын шатандаа байгаа ч хэрэглэгч нар бүртгүүлж, үнэ төлбөргүй туршиж үзэх боломжтой байгаа юм.
ChatGPT нь GPT-3.5 нэртэй хэлний технологийг ашигладаг бөгөөд энэ нь OpenAI-ийн бүтээсэн хиймэл оюун ухааны томоохон загвар бөгөөд янз бүрийн эх сурвалжаас авсан асар их хэмжээний текст өгөгдлөөр бэлтгэгдсэн.
Уг чатбот нь хэрэглэгчээс ирэх төрөл бүрийн зааварчилгааг биелүүлж, нарийвчилсан хариулт өгөх харилцан ярианы форматтай байдгаараа онцлогтой бөгөөд нэмэлт асуултуудад хариулах, алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх чадвартай гэж хөгжүүлэгч компаниас мэдээлсэн.
Хамгийн сонирхолтой нь ChatGPT нь Python программын хэл дээр нарийн төвөгтэй код бичих, их сургуулийн түвшний эссэ бичих чадвартай болсон нь ийм технологи нь ирээдүйд сэтгүүлч, программист гэх мэт мэргэжлүүдийг орлож болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Гэсэн хэдий ч уг чатбот нь төгс биш: Өгөгдлийн сан нь 2021 оноор дууссан, буруу хариулт өгөх хандлагатай байдаг, нэг хэллэгээ хэт давтах талтай байдаг, асуултыг нэг янзаар тавихад хариулж чаддаггүй хэр нь бага зэрэг өөрөөр тавихад хангалттай сайн хариулт өгч чаддаг.
ChatGPT нь технологийн салбарын олон томоохон тоглогчдыг алмайруулж байна, тухайлбал Box-ийн гүйцэтгэх захирал Аарон Леви энэ технологи бол бидний ирээдүй болон "цаашдаа бүх зүйл өөр байх болно" гэж жиргэжээ.
Гүйцэтгэх захирал Сэм Алтманы хэлснээр уг программ хангамж ашиглалтад орсноос хойш долоо хоног хүрэхгүй хугацаанд нэг сая хэрэглэгчдэд хүрсэн байна.
Тэгвэл та бүхэнд нэгэн жишээг хүргэе:
Ойрын үед OpenAI гэдэг хиймэл оюун ухаан хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад буй. Асуусан асуултад маш сайн, зөв хариулт өгч байна. Жишээ болгож "2023 онд $10,000-оор хэрхэн хөрөнгө оруулах дээр жиргээ бичиж өгнө үү" гэхэд дараах хариултыг өгсөн юм.
Investing $10,000 in 2023? Diversify your portfolio with a mix of low-cost index funds, bonds, and real estate. Consider consulting a financial advisor for personalized advice. Remember, long-term investments with a solid plan will yield greater returns than quick fixes? гэсэн асуултад элээн ерөнхий хариулт өгсөн тул энэ удаа алхам бүрийг нь тайлбарла гэхэд дараах хариултыг өгсөн юм:
1. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гарга.
2. Өөр өөр компани, салбаруудыг судал.
3. Төрөлжүүлэлт хийж эрсдэлээ тараан байршуул.
4. Хяналт тавиад
5. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав гэжээ.
Боломжийн сайн зөвлөгөө өгсөн тул дараа нь Аль компанийн хувьцааг авбал ашигтай байх вэ? хэмээн асуухад: хөрөнгийн зах зээлд таамаглашгүй олон хүчин зүйлс байдаг тул ашиг өгөх хувьцаа санал болгох боломжгүй гэсэн хариуг өгсөн юм. Иймд, одоохондоо бид ажилтайгаа л үлдэхээр байх юм шиг байна.
Өөр олон зүйл асууж болох тул та бүхэн доорх линкээр ороод туршиж үзээрэй. https://openai.com/blog/chatgpt/
Сэтгэгдлүүд (0)