Форвард хэлцэл гэж юу вэ?
Тодорхой бараа бүтээгдэхүүн, хөрөнгийг ирээдүйд тогтсон хугацаанд, харилцан зөвшилцсөн үнээр арилжаалахаар хоёр талаас тохиролцсон болохыг батлах хэлцэл буюу үүргийг хэлнэ.
Яагаад АрдКойн дээр энэхүү хэлцлийг нэвтрүүлэхээр болсон бэ?
Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд санал болгож, тодорхой хэмжээний ашиг, өгөөжийг санал болгодог. Харин энэ удаа АрдКойн дээр Форвард хэлцлийг олон нийтэд санал болгосноор Монголын криптовалют, хөрөнгийн зах зээлд нэгэн цоо шинэ бүтээгдэхүүнийг нутагшуулж байна.
Форвард хэлцэлд нэгдэх нь хэнд, ямар ашигтай вэ?
Дэлхий нийтээр эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүссэн, Монголын түүхий эдийн экспортын гарц, төгрөгийн ханшийн уналт зэрэг хэзээ эргэж хэвийн байдалдаа орох нь тодорхойгүй байна. Энэ үед иргэдэдээ хөрөнгөө хамгаалах боломжийг нээж, талуудад харилцан ашигтай байх бүтээгдэхүүн санал болгож байгаа юм.
Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд өөрийн урамшууллын оноо болох АрдКойныг ирээдүйд одоогийнхоос үнэ цэн нь улам өсөн нэмэгдэнэ гэх итгэлд суурилсан таамаглалын үндсэн дээр тодорхой ханш дээр, төлбөрийн давуу нөхцөлтэйгээр буцаан худалдаж авах боломж нээгдэж байна.
Өгөөж хүртээх баталгааг яаж харж байна вэ?
Монголын Хөрөнгийн зах зээлийн хүчтэй тоглогч, 60 гаруй мянган хувьцаа эзэмшигч, 1.3 сая харилцагчтай Ард Санхүүгийн Нэгдэл ХК 100 хувь батлан даалт хийж байгааг дуулгахад таатай байна.
Форвард хэлцлүүд:
1. A70D Форвард хэлцлийн ханш: ARDX1=₮70
Хэлцлийн хугацаа: 12 сар
Эхлэх цаг: 2023.03.20 11:40
Хэлцлийн нийт дүн: 20 сая АрдКойн
2. A80E Форвард хэлцлийн ханш: ARDX1=₮80
Хэлцлийн хугацаа: 18 сар
Эхлэх цаг: 2023.03.21 11:40
Хэлцлийн нийт дүн: 20 сая АрдКойн
3. A90F Форвард хэлцлийн ханш: ARDX1=₮90
Хэлцлийн хугацаа: 24сар
Эхлэх цаг: 2023.03.22 11:40
Хэлцлийн нийт дүн: 20 сая АрдКойн
Форвард хэлцэлд хэрхэн, яаж, хаана нэгдэх вэ?
Захиалга idax.exchange -ээр хийгдэнэ. Холбоотой мэдээллүүдийг Ард Бит ХХК-ийн бүх сувгууд болон 77003322 лавлах утсаар авах боломжтой.
Бүтээгдэхүүний болзошгүй эрсдэл:
Ард Санхүүгийн Нэгдэл нь энэхүү хэлцлийг батлан дааж байгаа учир эрсдэлийг харьцангуй бага гэж харж байна. Уг хэлцэлд оролцож буй хүмүүс ханш 70,80,90 төгрөгөөс дээш гарах үед хийсэн хэлцлээ буцаах боломжгүй тул сайтар бодож, судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргана уу.
Цаашид зөвхөн АрдКойн гэлтгүй Ардын бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ дээр энэ хэлцэл хийгдэх үү?
Уг бүтээгдэхүүн нь манай улсад санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын шинэ боломж учир юуны өмнө цаашид харилцагчдын ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэглээг бий болгох тал дээр илүү анхаарч ажиллана.
Сэтгэгдлүүд (0)