Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулганы түүхээс

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд 2016 оноос хойш зохион байгуулагдаж буй чуулга уулзалтаар санхүү, хөрөнгө оруулалтын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар салбар бүрийн төлөөллүүдийн оролцоо бүхий хэлэлцүүлэг...

Бидний тухай 

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд 2016 оноос хойш зохион байгуулагдаж буй чуулга уулзалтаар санхүү, хөрөнгө оруулалтын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар салбар бүрийн төлөөллүүдийн оролцоо бүхий хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай. 

Эрхэм зорилго 

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. 

Түүхэн замнал 

 

2016

Нийт оролцогч: 560

Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК байгуулах шийдвэр гаргав 

Байршил: Туушин зочид буудал

 

2017

Нийт оролцогч: 700

Дижитал зах зээл дэх стартап, гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, технологи болон дижитал хувьсгалын талаар хэлэлцэв

Байршил: Corporate Hotel and Convention Centre

 

2017 

Нийт оролцогч: 1,200

КриптоҮндэстэний хүрээнд зохион байгуулагдаж, блокчэйн, криптовалют ба түүний хэрэглээ, олборлолт, хууль, эрхзүйн орчин зэрэг сэдвүүдээр хэлэлцэв

Байршил: Corporate Hotel and Convention Centre

 

2019

Нийт оролцогч: 1,000

Unread.today-тэй хамтран, гарааны бизнес эрхлэгчид рүү чиглэсэн хэлэлцүүлгүүдийг хийхээс гадна хөрөнгийн зөх зээлийн хөгжил, дижитал трансформацийн чиг хандлагыг тодорхойлох асуудлыг хэлэлцэв 

Байршил: iMAX кинотеатр

 

2020 

Нийт оролцогч: 1,500

Цаг үеийн халуун сэдэв болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцлохын зэрэгцээ саарал жагсаалт, хүүний хязгаар, Улаанбаатарын бизнесийн орчин, финтек ба санхүүгийн салбарын түйвээлт зэрэг сэдвээр салбар хурлууд хийв

Байршил: Corporate Hotel and Convention Centre

 

2022 Invest, Ignite, Inspire

 

Нийт оролцогч: 4,000

Цар тахлын нөхцөл байдал эрс сайжирсантай холбоотойгоор 2 жил өнжсөний дараа Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулган болон Хувьцаа Эзэмшигчдийнхээ Хурлыг биечлэн зохион байгуулах боломжтой болсон. Санхүү, хөрөнгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн трэндийн хэлэлцүүлэг, шилдэг удирдагчдын туршлагаас суралцах Meet the CEO булан гэх мэт 20 гаруй төрлийн арга хэмжээ, 60 гаруй илтгэгчээс бүрдсэн Чуулганд нийт 4,000 гаруй хүн оролцож, 100 мянга гаруй хүн шууд дамжуулалтыг үзсэн байна. Чуулганы үеэр бид NFT худалдааны платформ болох Ard Art платформын нээлт, Метаверс дэх хүчин чармайлт, GOOD платформ, Pick n Pay, idax Апп зэрэг хэд хэдэн ажлуудаа танилцуулсан. 

Байршил: Corporate Hotel and Convention Centre

Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Хүчтэй. Хамтдаа.

Монголын санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлэх хамгийн том чуулган Хөрөнгө Оруулагч Үндэстэн 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 

Байршил: Соёлын Төв Өргөө

Хэзээ: 4 сарын 29, 30-ны өдрүүдэд

Чуулганы үеэр та санхүү, хөрөнгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн трэндыг хэлэлцэх, мэдээлэл авах, мэдлэгээ тэлэх боломжтой. Энэ жилийн чуулган олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй хийгдэж буйгаараа онцлогтой бөгөөд Ардын харилцагч, хувьцаа эзэмшигч та бүхнийг олон урамшуулал хүлээж байна.

 

Сэтгэгдлүүд (0)