Таны хүүхэд хөрөнгө оруулагч болсон уу?

Таны хүүхэд ямар нэг компанийн хувьцаа эзэмшигч болж амжсан уу? Хэрвээ болж амжаагүй бол таны хүүхдийн анхны хөрөнгө оруулалтыг бид эхлүүлье. Хөрөнгө оруулалт гэдэг зүйл хол хөндий сонсогддог үе нэгэнт ард хоцорчээ. Хөрөнгө оруулалтыг багаас нь, эхэлснээр хүртэх өгөөж өндөр гэдгийг та аль хэдийн мэдсэн байх. Та хүүхдээ АрдКидст бүртгүүлээд л хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болгох боломжтой гэвэл итгэх үү?

Ард Санхүүгийн Нэгдэл ХК Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох, эх орныхоо ирээдүй хойч үед илүү гэгээлэг, сайн сайхан нийгмийг бүтээлцэх зорилгын хүрээнд #БидИлүүБайжЧадна аяныг эхлүүлсэн билээ.

Аяны хүрээнд Mонгол улсын 1.3 сая хүүхдүүдэд Ард Санхүүгийн Нэгдлийн токенжуулсан хувьцааг олгохоор болсон юм. Ард Аппаар дамжуулан АрдКидст бүртгүүлсэн эхний 100,000 хүүхдэд 3 ширхэг AARD, 2 дахь 100,000 хүүхдэд 2 ширхэг AARD, 200,001-ээс хойш бүртгүүлсэн хүүхэд бүрд 1 ширхэг хувьцааг тус тус олгохоор болсон бөгөөд одоогоор 44,000 орчим хүүхдийг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болгоод байна. Таны хүүхэд одоо ч эхний 100,000-д багтах боломжтой тул амжиж АрдКидст бүртгүүлээрэй. 

Мөн 4 сарын 29,30-ны өдөр Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Хувьцаа эзэмшигчдийн хурал болох билээ. Энэ өдөр Ардын хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болон санхүү, хөрөнгө оруулалт сонирхогч хэн бүхэн хуран чуулдаг өдөр юм. Та энэ өдөр чуулганд зочлон ирэн хүүхдээ АрдКидст бүртгүүлснээр эхний 100,000-д багтаж хүүхдийнхээ 3 ширхэг хувьцааг баталгаажуулах боломжтойг дуулгая.

Хүүхэд бүхэн хөрөнгө оруулагч

‣ АрдКидс Апп татах: https://www.onelink.to/ardkids

‣ Ард Апп татах: https://www.onelink.to/ardapp

‣ АрдКидст бүртгүүлэх заавар: https://bit.ly/ArdKidszaawar

Сэтгэгдлүүд (0)