Арилжааны Хувьсгал DAX бидэнд ямар боломж нээх вэ?

Санхүүгийн зах зээлийн цаашдын хөгжлийн нэгэн онцгой хэрэгсэл Секюрити Токен болон криптовалютын зах зээлийн гол төлөөлөгч Bitcoin /BTC/ болон Ethereum /ETH/-г Ард Аппаараа дамжуулан арилжаалах боломжийг бүрдүүлж өгч буйгаараа онцлогтой.
artocel(1)-min.png

Дижитал Арилжааны Зах гэж энгийнээр ойлгож болох энэхүү шинэлэг платформ дотор та хувьцаа, АрдКойн болон бусад төрлийн үнэт цаасыг нээлттэй, чөлөөтэй арилжаалах боломжтой. DAX -ын талаар дэлгэрэнгүйг нэгтгэн хүргэж байна.

DAX гэж юу вэ? 

Digital Assets Exchange /DAX/ нь блокчэйн технологид үндэслэсэн крипто, секюрити токен арилжаалах боломжийг хялбар бөгөөд найдвартай аргаар олгож буй шинэ платформ юм. Хамгийн энгийнээр, Дижитал Хөрөнгийн Зах гэж ойлгож болно.

Крипто гэж юу вэ? 

Криптовалют гэдэг нь блокчэйн технологид  тулгуурлан бүтээгдсэн, цахим орчинд тоон хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагч институт, байгууллагагүй оршин байдаг цахим валют юм. Крипто валютыг хуурамчаар хийх боломжгүй ба энэ нь тоо, үсгийн нууцлалтай мэдээлэл буюу криптографаар бүтээгддэг.

Секюрити Токен гэж юу вэ? 

Энэ нь компанийн хувьцаа, цаашлаад аливаа үнэ цэнтэй хөрөнгийн (үл хөдлөх хөрөнгө) цахим бөгөөд хөрвөх чадвартай гэрээний нэгэн хэлбэр юм.

DAX - Үүсэл

2008 онд Сатоши Накамото блокчэйн технологи болон биткойны талаар анхны суурийг тавьж, 2009 онд биелэлээ олсон. Үүнээс хойш аж үйлдвэрийн 4 дэхь хувьсгал хийгдснээс хойш санхүүгийн салбарт томоохон өөрчлөлтүүд гарч буйг бид өнөөдөр мэдэрч байна. 

Биткойн болон криптовалюттай холбоотойгоор 2016 оноос эхэлж дэлхий дахинаа шуурч, 2017 онд дээд цэгтээ хүрч байсан бол хэсэг намдсаны дараа эргээд үнэ цэн нь өссөөр өдгөө 2020 онд эргэн яригдаж эхэлж байна. 

Тэгвэл эргээд олны анхааралд орох хүртэлх 4 жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ? 

2016 он:

5 сая хэрэглэгч 45 сая крипто дансыг эзэмшдэг байсан бол 

2018 он: 

35 сая хэрэглэгч 139 сая данс эзэмшдэг болсон 

2020 он: 

101 сая хэрэглэгч 191 сая данстай болж өссөн байна.

Сүүлийн 4 жилийн хугацаанд санхүү, технологийн салбарын томоохон тоглогчид энэхүү зах зээлд оролцох боломж нь илүү бүрдэж PayPal, JPMorgan, London Stock Exchange, Visa болон Facebook зэрэг компаниуд идэвхитэй оролцож байгааг харж болно.    

DAX-ын ач холбогдол юу вэ? 

Санхүүгийн зах зээлийн цаашдын хөгжлийн нэгэн онцгой хэрэгсэл Секюрити Токен болон криптовалютын зах зээлийн гол төлөөлөгч Bitcoin /BTC/ болон Ethereum /ETH/-г Ард Аппаараа дамжуулан арилжаалах боломжийг бүрдүүлж өгч буйгаараа онцлогтой. Та өөрийн хуримтлуулсан АрдКойн урамшууллын оноо болох мөн цахим мөнгө болох Ард Кэшээ ашиглан Секюрити Токен , BTC болон ETH хялбархан авч болно.

DAX хэрэглэгчдэд олгох давуу тал нь юу вэ?

Ард Аппаар дамжуулан хялбар бөгөөд хязгаарлалт багатайгаар хөрөнгийн зах зээлд оролцох болон крипто арилжаанд оролцох эрх нээлттэй.

Дэлхийн хаанаас ч, арилжааны цаг хамаарахгүйгээр хөрөнгийн зах зээл болон крипто арилжаанд чөлөөтэй оролцож болно. 

Үнэт цаасны зах зээлд ямар нөлөө, хувь нэмэр оруулж байгаа вэ?

Блокчэйн нь технологийн хувьд аюулгүй, ил тод байдаг тул хөрөнгө оруулагчид, брокерууд, кастодиан болон хууль зохицуулагч зэрэг хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг хөгжлийн дараагийн шатанд авчрах боломжтой. 

DAX-ыг хэн хэрэглэх вэ?

DAX нь хөрөнгийн зах зээл болон крипто хосолсон hybrid платформ тул уламжлалт хөрөнгө оруулагчид болон шинэ үеийн буюу крипто сонирхож хөрөнгө оруулдаг харилцагчид оролцоно. 

Энгийн Дорж дээрх арилжаанд асуудалгүй орж урамшууллын оноогороо BTC (Биткойн) болон Security Token авах боломжтой. ANYONE CAN INVEST. 

DAX гэсэн цэс Ард Аппад орж ирснээр үндсэн бүтэц нь өөрчлөгдөх үү? Өмнө байсан үнэт цаас цэснээсээ юугаараа ялгаатай вэ?

Ард Аппын үндсэн бүтэц өөрчлөгдөхгүй, “шинэ цэс - шинэ боломж” нэмэгдэж байна гэж ойлгож болно. Хөрөнгийн зах зээл болон крипто хосолсон hybrid платформ болж байна. Үйл ажиллагааны хувьд үндсэн Хөрөнгийн Биржийн арилжаатайгаа хослоод явна.

АрдКойн бусад бусад урамшууллын онооноос юугаараа ялгаатай вэ?

Блокчэйн технологид суурилсан, нийт тоо хэмжээний хувьд тодорхой хязгаартайгаар зах зээл дээр гаргасан учраас Койноо идэвхтэй хэрэглэх хэрээр үнэ цэн нь өсөн нэмэгдэх боломжтой.

Нийт хэмжээ: 5,158,308,000

АрдКойн блокчэйнд суурилсан Монголын анхны урамшууллын оноо. Энэ горимд шилжсэнээрээ (DAX) ямар давуу талууд үүсэх вэ?

Бүртгэлийн хувьд хамгийн ил тод, нээлттэй

Хадгалалт, аюулгүй байдал илүү сайжирсан

Харилцагч нар хоорондоо хаа ч байсан шилжүүлэх боломжтой зэрэг давуу талууд бий болно.

DAX-ыг хэрхэн ашиглах вэ?

DAX хэтэвчээ хэрхэн цэнэглэн вэ?

 

 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд