Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд

Сүүлийн үед Монголд гэлтгүй олон улсын крипто зах зээлд олон содон мэдээллүүд ар араасаа цуварч байгаа нь Орос-Украины үл ойлголцол хийгээд түүнд хандаж буй нөлөө бүхий том гүрнүүдийн оролцооноос ихээхэн шалтгаалж байгаа билээ.

Сүүлийн үед Монголд гэлтгүй олон улсын крипто зах зээлд олон содон мэдээллүүд ар араасаа цуварч байгаа нь Орос-Украины үл ойлголцол хийгээд түүнд хандаж буй нөлөө бүхий том гүрнүүдийн оролцооноос ихээхэн шалтгаалж байгаа билээ. Тэгвэл уншигч та бүхэндээ уг зах зээлд өнгөрсөн 7 хоногт болж өрнөсөн үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Лхагва гараг, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден крипто хөрөнгийн аюулгүй байдал болон давуу талуудыг тус бүр судлах тушаалыг засгийн газартаа даалгав. Тушаал гарахаас өмнө нь крипто хөрөнгийн салбарт их хэмжээний айдас, эргэлзээ үүсээд байсан бол Лхагва гарагийн тушаал гарсны дараа эерэг хандлагатай болов. Зарим Улсын крипто салбарт томоохон нөлөө бүхий хүмүүс энэ түүхэн явдлыг 90-ээд онд интернетэд холбогдож байсан үетэй зүйрлүүлж байна.  

Криптовалют нь Украин, Оросын дайны үед хөрөнгө цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь  Украины засгийн газар болон төрийн бус байгууллагууд тус бүр $54 сая гаруй ам.долларын биткойн,  Этэриумаар хандив цуглуулахаас гадна Украины засгийн газрын зүгээс мөн өөрсдийн NFTs зах зээл дээр нийлүүлж, хөрөнгө босгох төлөвлөгөөгөө зарласантай холбоотой юм.

Дайн нь Барууныхан болон Оросын хооронд санхүүгийн бодлогын хатуу хориг тавихад хүргэснээр  Европын Холбоо -ноос Оросын 7 банкыг SWIFT шилжүүлгийн системээс хасаж, Оросын хамгийн том банкыг өөрийн зах зээлээс гаргажээ.

Криптовалютад ч мөн ялгаагүй. Украины засгийн газрын зүгээс крипто биржүүд дээрх Орос,  Беларусь хаягуудыг “царцаах”-ыг шаардаж байгаа боловч одоогийн байдлаар уг шахалтыг биелүүлэх тал дээр биржүүд татгалзсан байр суурьтай байна.

Крипто хөрөнгийн биржүүд Орос, Беларусь хаягуудыг царцаахаас татгалзаж байгаа ч NFTs-ын хамгийн өргөн хэрэглээтэй платформ болох OpenSea, крипто хэтэвч Metamask, блокчэйн тоглоомын салбарт тэргүүлэгч Animoca Brands нар Украиныг дэмжин, зарим орнуудын хаягийг царцаав.

Европын Холбоо нь “proof-of-work” биткойн олборлолтын хориг тавих тушаалаа цуцалснаас хойш Орос Улс: “Крипто олборлолт нь хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй” хэмээх үзэл бодлоо хаяж, санкцаас бултах хэрэгсэл мэт ашиглаж байна.

АНУ-ын корпорациуд энэ долоо хоногт Жо Байденаас крипто салбарт томоохон нөлөө үзүүлж болох тушаалыг тэсэн ядан хүлээж байгаа ба уг тушаалаар АНУ-ын засгийн газрын зүгээс криптотой холбоотой ажлуудыг дэмжих ажилд гарын үсэг зурах юм.

Тушаал хэрэгжвэл FED-ын зүгээс криптовалютын зохимжтой зохицуулалтыг томилох бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой. Нэмэлтээр, уг тушаалд яригдах томоохон сэдэв нь АНУ-ын Төв банкнаас гаргах дижитал хөрөнгө (CBDC) юм. 

Крипто хөрөнгийн зохицуулалт бий болсноор томоохон байгууллагууд болон институцын оролцоо нэмэгдэж, их хэмжээний хөрөнгө эргэлдэн, ханшийн өсөлтөд нөлөөлөх өндөр магдлалтай юм.

Эх сурвалж: Bloomberg

Сэтгэгдлүүд (1)

    DR. ADITYA
    ·2025 оны 02 сарын 8, 18:06
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Холбоотой нийтлэлүүд

featured
2022 оны 02 сарын 24, 04:00

Олон улсад юу болоод байна

featured
2022 оны 03 сарын 1, 04:00

180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

featured
2022 оны 03 сарын 3, 04:00

Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

featured
2022 оны 03 сарын 15, 04:00

Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд J, K, L, M