Дэлхий дахины анхаарлын төвд байгаа ОХУ, Украйн хоорондын зөрчил олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтэд нөлөөлж эхэлсэн байна. Үүний сацуу крипто зах зээлийн ханшид мөн нөлөөлөөд амжлаа.
Зохицуулалтын гол зорилго нь санхүүгийн тогтвортой байдалд криптовалютын үзүүлэх нөлөө, түүнийг шийдэх засгийн газрын бодлого боловсруулахад оршино хэмээн мэдээлжээ. Уг зохицуулалтад CBDC буюу төв банкны дижитал валютуудыг судлахаас гадна мөнгө, төлбөрийн системийн ирээдүйн чиг хандлагын талаар судлагаа хийх зэрэг ажлууд багтсан талаар Yahoo Finance мэдээлсэн байна.
Нэмж дурдахад, АНУ-ын засгийн газар дэлхийн хэмжээнд крипто арилжааны зохицуулалтыг стандартчилахын тулд бусад улс орнуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Crypto Slate
ОХУ болон Украйн улсын зөрчилдөөнөөс үүдэн хөрөнгийн бирж болон крипто хөрөнгийн ханш савлаж эхлэв. Сүүлийн 24 цагийн байдлаар $44,125 аас $36,370 руу унасан байна.
Энэ ханшийн савлагаа нь зарим хөрөнгө оруулагчдад айдсыг төрүүлж, крипто хөрөнгөд мөнгө байршуулхаас илүүтэй, алт, тос зэрэг нөөцөд хөрөнгө оруулах нөхцлийг бүрдүүлээд байна.
Яг энэ үед эсрэг талд нь крипто салбарын хүчтэй тоглогчид боломжыг ашиглан худалдан авалт ихээр хийж буйг мөн онцлох нь зүйтэй.
Эх сурвалж: CBS news
Arcane Research буюу крипто валют судалгааны багийн мэдээлснээр Бүгд Найрамдах Гүрж улс нь бусад орнуудтай харьцуулахад бага хүн амтай хэдий ч дэлхийн крипто олборлолтын зах зээл дээр долдугаар байранд жагсаж байна. Тус улс нь биткойн олборлолтын байгууламжтай болсон бөгөөд биткойн зарцуулалтын индекс нь 0.18%-иас 0.71% хүртэл өссөн бөгөөд цаашдаа ч тогтмол өсөх хандлагатай байна.
Arcane судалгааны багийн судлаач Жаранн Меллеруд “Одоогийн байдлаар Гүрж улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ 10 гаруй хувийг биткойн олборлолтонд зарцуулж байгаа бөгөөд энэ байдлаараа үргэлжилбэл цахилгаан эрчим хүчний хомсдолд орох магадлалтай” хэмээн үзэж байна. Харин Бүгд Найрамдах Гүрж улсын талаас биткойн олборлолтын байгууламжаас гарсан дулааныг ашиглах эсвэл усан цахилгаан станцаас гарч байгаа эрчим хүчийг ашиглах боломжтой гэсэн эерэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Coin Telegraph
Сэтгэгдлүүд (1)