ОХУ Дижитал рублийн ажлаа эрчимжүүлж байна

ОХУ-ын Төв банк энэ оны эцэс гэхэд дижитал рублийн анхны загвараа хөгжүүлэхээр ажиллаж байна. Төв банк нь дижитал рубль гаргагч мөн платформын оператор байх 2 шатлалт хэрэглээний загварыг ашиглахаар болжээ.
3963483.jpg

ОХУ-ын Төв банк энэ оны эцэс гэхэд дижитал рублийн анхны загвараа хөгжүүлэхээр ажиллаж байна. Төв банк нь дижитал рубль гаргагч мөн платформын оператор байх 2 шатлалт хэрэглээний загварыг ашиглахаар болжээ. 

Ингэснээр Хятадын дижитал юанийн нэгэн адил арилжааны банкууд дижитал рублийн платформ дээр үйлчлүүлэгчдэдээ цахим түрийвч нээж, эдгээр түрийвчээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм. 

Өөрөөр хэлбэл иргэд, аж ахуйн нэгжүүд ердийн банкны аппликэйшнаар дамжуулан уг валютыг ашиглах боломжтой болно гэсэн үг юм. Дижитал рублийн гол санааг Засаг даргын нэгдүгээр орлогч Ольга Скоробогатов танилцуулахдаа, ОХУ-ын Төв банк нь блокчэйн дээр суурилсан бүртгэлийн (DLT) платформоо хөгжүүлэхдээ нээлттэй эх код ашиглах тухай дурдлаа. 

Харин Төв банкны цахим валютын ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг ОХУ-ын Төв банкнаас тайлбарлахдаа: “Энэ технологи нь өрх, аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж, төлбөрийн хурдыг нэмэгдүүлж, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоно” гэжээ. 

Эх сурвалж: https://www.finextra.com/newsarticle/37842/russia-pushes-ahead-with-digital-ruble 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд