Цахим юанийг Бээжингийн олимпоор олон улсын тамирчид, зочид хэрэглэж магадгүй байна

Хятад улс цахим юанийн туршилтаа үргэлжүүлсээр байгаа билээ. Энэ хүрээнд тэд 2022 онд Бээжинд болох Өвлийн олимпоор гадны тамирчид, зочдод цахим юань хэрэглэх бололцоо олгож магадгүй байна.
photo_2021-04-19_17-33-05.jpg

Хятад улс цахим юанийн туршилтаа үргэлжүүлсээр байгаа билээ. Энэ хүрээнд тэд 2022 онд Бээжинд болох Өвлийн олимпоор гадны тамирчид, зочдод цахим юань хэрэглэх бололцоо олгож магадгүй байна.

Өнгөрсөн Ням гарагт Хятадын Төв банкны Ерөнхий орлогч Ли Бо: “Цахим мөнгөний туршилт нь өнгөрсөн жил 4 хотод болон Өвлийн олимпын орднуудад нээлтээ хийснээс хойш амжилттай үргэлжилж байна” хэмээн хэлсэн нь ийн таамаглахад хүргээд байгаа юм. Уг туршилт нь одоогоор 10 хот, аймгуудыг хамраад байгаа бөгөөд ойролцоогоор 100 сая хүнд хүрээд байна.

Цахим мөнгөний хэрэгжилт нь тэдний хувьд маш чухал зүйл бөгөөд нэвтрүүлж чадвал Хятад нь өөрийн валютын албан ёсны цахим хувилбарыг үүсгэсэн анхны томоохон улс болох юм. Бусад улс орнуудын жишээг харвал, Европын Төв банк цахим еврог судалж байгаа бол Английн Төв банк өнгөрсөн даваа гарагт өрх гэр, бизнесийн хэрэглээнд зориулж цахим мөнгө гаргах бололцоог судалж үзнэ гэдгээ мэдэгджээ. 

Хятадын төрийн албан хаагчид дижитал юань худалдан авалтыг илүү амар, аюулгүй болгох, банкны дансгүй иргэдэд туслах шинэ үеийн валют хэмээн сайшааж байна. Гэвч дижитал юань нь хүмүүсийн хаана байгааг болон мөнгөө юунд зарцуулж байгаа талаар асар их мэдээллийг засгийн газарт өгөх бөгөөд энэ нь уг мэдээллийг засгийн газраас  буруугаар ашиглах вий гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Эх сурвалж: CNN Business

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд