DAX дээр ETH хослол нэмэгдлээ. Тэгвэл этэриумын талаар товчхон мэдлэгийг уншигчидтайгаа хуваалцъя.
Залуу крипто - ухаантан Виталик Бутерин этэриумыг бий болгосон бөгөөд түүний санаачилга криптовалютын зах зээлд эрэмбээрээ хоёрдугаарт бичигдтлээ томорчээ.
Биткойныг цахим алт гэдэг бол этэриумыг цахим мөнгө, цагаан алт гэх нь бий. Этэриумын суурилдаг блокчэйн нь биткойны гүйлгээг батлахаас гадна тухайн нэг өгөгдлийг баталдаг байна. Жишээлбэл, этэриум нь аливаа нэг гүйлгээг батлахаас гадна ярвигтай гэрээ хэлцэл, програм хангамжийг баталдаг аж.
Төсөөтэй өөр хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд этэриум нь мөн өөрөө DigixDAO, Augur зэрэг токеныг агуулдаг. Тэгэхээр, этэриум нь дангаараа ганц криптовалют болохоосоо илүү хэд хэдэн криптовалютын нэгдэл болдог байна.
Төлбөрийн хэрэгсэл
Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн шингээж нөөц үүсгэнэ
Гуравдагч этгээдийн ямарваа нэг оролцоогүйгээр хоёр тал шууд гэрээ байгуулж болно.
Иймээс этэриум нь зөвхөн криптовалют төдий бус мөнгөн тэмдэгтийн хуьд хувьсал хийсэн гэж үздэг.
Этэриум фаундэйшн нь экосистем бий болгож, дэлхий даяар түгсэн сайн криптовалют болгохын тулд Виталик Бутерин зэрэг олон хүмүүс том судалгаа шинжилгээний баг асар их хүч хөдөлмөр гаргаж байна.
Сэтгэгдлүүд (0)