Товч мэдлэг: Bittrex Global бирж

АрдКойн Дэлхийд тэргүүлэх криптовалютын биржид нэгдэж, гадны зах зээл рүү гарах зорилгоо хэрэгжүүлж эхлээд байна. Тэгвэл Дэлхийн хэмжээнд эхний 15-д багтдаг Bittrex биржийн талаар мэдээлэлтэй болцгооё.
photo_2021-05-04_14-13-52.jpg

АрдКойн Дэлхийд тэргүүлэх криптовалютын биржид нэгдэж, гадны зах зээл рүү гарах зорилгоо хэрэгжүүлж эхлээд байна. Тэгвэл Дэлхийн хэмжээнд эхний 15-д багтдаг Bittrex биржийн талаар мэдээлэлтэй болцгооё. 

Bittrex биржийн талаар товчхон

АНУ-д үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн найдвартай арилжааны платформуудын нэг юм. Bittrex Global нь мэргэжлийн болон шинэхэн оролцогчдод зориулсан үйлчилгээг санал болгодог. 

Хамгийн аюулгүй платформ  

Аюулгүй байдлыг нэн тэргүүний зорилгоо болгосон Bittrex Global нь хамгийн найдвартай, үр дүнтэй, бүрэн хамгаалагдсан технологитой гэдгээрээ онцлогтой. Үлйчилгээний аюулгүй байдлыг хангах үүднээс уян хатан, олон үе шаттай стратегийн хөшүүргийг ашиглан олон давхар хамгаалалт хийхэд анхааран ажилладаг байна. 

Одоогоор Bittrex бирж дээр нийт хэдэн улсын бүтээгдэхэүүн арилжаалагдаж байна вэ? 

90 гаруй улсын 250 төрлийн Койн болон Токенууд арилжаалагдаж байна.

АрдКойн Bittrex дээр арилжаалагдах болсноор үнэ цэнээ тодорхойлов уу?

Монголын анхны криптовалют АрдКойн АНУ-д үүсгэн байгуулагдсан Bittrex Global дээр арилжаалагдаж эхэлсэн нь тодорхой шалгуур, болзлыг хангаж чадсныг харуулна. Тухайлбал, Дэлхий дээрх жинхэнэ криптовалютын зах зээлийн багтаамжийг хэмжиж, бүртгэдэг Coinmarketcap.com дээр одоогоор 4,200 гаруй криптовалютын ханшийн мэдээлэл хөвөрч байгаагаас шилдэг 500 төслийн дотор АрдКойн хэдийн багтаад амжжээ. 

АрдКойн Bittrex дээр арилжаалагдахын ач тус - Монголчуудад

Монголын үндэсний виртуал хөрөнгө буюу криптовалют АрдКойн нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, тухайлбал Bittrex дээр арилжаалагдаж эхэлснээр Монголчууд бид олон улсын зах зээлд, зах зээлийн хамгийн бодит ханшаар хүссэн хэмжээгээрээ арилжаа хийхээс гадна хөрөнгийн хязгааргүй санд нэвтрэх боломжтой болно. Үүнийг дагаад олон улсын томоохон байгууллагууд АрдКойныг хүлээн зөвшөөрч, Монгол руу орж ирэх валютын урсгал манай улсын эдийн засгийг аврахад нэн чухал нөлөө үзүүлнэ.

АрдКойн Bittrex-ээс гадна ямар платформууд дээр бүртгэгдээд байна вэ?

Өдгөө олон улсад тэргүүлэх хяналтын платформууд болох CoinMarketCap, Blockfolio болон CoinGecko дээр амжилттай бүртгэгдэж, мөн DAX.mn Виртуал Хөрөнгийн Бирж, STEX.com дээр нээлттэй арилжаалагдаж байна. 

Гадны платформууд дээр бүртгэгдэх нь хэрэглэгчдэд ямар ашигтай вэ?

АрдКойны бүртгэгдсэн эдгээр платформ руу аль ч улсаас нэвтрэн хяналт тавьж, арилжаа хийж болох бөгөөд өөрийн эзэмшлийн АрдКойныг тухайн улсын валют руу шууд хөрвүүлэн ашиглах боломжтой. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд