Дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий дижитал буюу биет бус хөрөнгө юм.
Гэвч үүнийг фиат мөнгө, үнэт цаас болон бусад санхүүгийн хөрөнгийн дижитал хэлбэр гэж ойлгох нь оновчгүй.
Виртуал хөрөнгийн арилжаа
Онлайн цахим платформыг ашиглан виртуал хөрөнгийг шилжүүлэх, арилжаалах үйлчилгээ буюу зарлагдсан ханшийн дагуу виртуал хөрөнгийг өөр хооронд нь эсвэл фиат мөнгөнд шилжүүлэн арилжаалдаг
Арилжааны зориулалтаар шинээр виртуал хөрөнгө гаргах үйлчилгээ
Виртуал хэтэвчийн үйлчилгээ
Хэрэглэгчдийн өмнөөс виртуал хөрөнгө эсхүл фиат мөнгийг төвлөрүүлж, хадгалан арилжаа явагдахад туслах үүрэгтэй оролцдог үйлчилгээ
Анхдагч зах зээл дээр койн гаргах
Виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох үйлчилгээ
Виртуал хөрөнгө оруулалтын үйлчилгээ
Виртуал хөрөнгийг худалдан авах, виртуал хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх үйлчилгээ
Виртуал хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
Виртуал хөрөнгийг хооронд нь болон албан ёсны мөнгөн тэмдэгтэд арилжих зарчмын хүрээнд худалдан авагч болон худалдагчийн хооронд урьдчилан тохирсон үнийн дагуу арилжаанд зуучлагчийн үйлчилгээ
Виртуал хөрөнгө болон фиат мөнгөний арилжаа
Виртуал хөрөнгө хоорондын арилжаа
Виртуал хөрөнгийн шилжүүлэг
Виртуал хөрөнгө эсвэл түүнд суурилсан санхүүгийн хэрэгслүүдийн удирдлага, хадгаламж
Виртуал хөрөнгийг худалдах, худалдан авахтай холбоотой санхүүгийн үйлчилгээ
Виртуал хөрөнгийн хамгийн түгээмэл хэлбэрийн нэг нь “cryptocurrency” буюу криптовалют юм.
Виртуал хөрөнгө нь шинэ технологийн үндсэн дээр үүссэн бөгөөд цаашид ч техник, технологийн хөгжлийг дагаад шинээр санхүүгийн үйлчилгээний тоо ихсэж, түүнийг даган гарах эрх зүйн зохицуулалтууд нэмэгдэх хандлагатай байна.
Сэтгэгдлүүд (0)