АрдКойн олон улсын 2 томоохон хэтэвчид нэмэгдлээ

Монголын анхны блокчэйнд суурилсан урамшууллын оноо АрдКойн МетаМаск (MetaMask) болон Итгэмжлэлийн хэтэвч (Trust Wallet) гэх олон улсын хэмжээний 2 хэтэвч дотор нэмэгдэн орлоо. Тэгвэл MetaМask болон Trust Wallet-ын талаар товчхон мэдээлэл хүргэе.

Монголын анхны блокчэйнд суурилсан урамшууллын оноо АрдКойн МетаМаск (MetaMask) болон Итгэмжлэлийн хэтэвч (Trust Wallet) гэх олон улсын хэмжээний 2 хэтэвч дотор нэмэгдэн орлоо. Тэгвэл MetaМask болон Trust Wallet-ын талаар товчхон мэдээлэл хүргэе. 

МетаМаск (MetaMask) гэж юу вэ?

МетаМаск гэдэг нь криптовалютын дансыг Этэриум блокчэйнтэй холбож өгдөг ба түгээмэл ашиглагддаг хөтөч юм. Хэрэглэгчдэдээ хязгааргүй орон зай бүхий төвлөрсөн бус (Dapps) Этэриумын экосистемд холбогдох боломжийг олгодог бөгөөд ингэхдээ блокчэйныг бүхэлд нь татаж суулгах шаардлагагүй байдаг. Иймээс төвлөрсөн бус бирж (DEX), тоглоомын платформ, мөрийтэй тоглоомын газар болон бусад программуудад хялбархан нэвтрэх боломж бүхий хамгийн оновчтой шийдлүүдийн нэг болсон юм. 

Уг хэтэвч нь түгээмэл ашиглагддаг хөтчүүд болох Chrome, Firefox, Brave, Microsoft Edge зэрэгтэй зохицдог. Үүнээс гадна МетаМаск нь Этэриумын үндсэн мөнгөн тэмдэгт, ETH-ыг протоколын ERC-20 болон ERC-721 стандартуудын дагуу хадгалдаг.

МетаМаскыг блокчэйн компани болох Консэнсис /ConsenSys/ болон Арон Дэвис /Aaron Davis/ нар хамтран зохион бүтээжээ.

Итгэмжлэлийн хэтэвч (Trust Wallet) гэж юу вэ?

2018 онд Binance-ын эзэмшиж авсан Итгэмжлэлийн хэтэвч нь олон төрлийн койноос бүрддэг хэтэвч юм. Нэг дансанд олон төрлийн криптовалютыг хадгалах, илгээх, хүлээн авах, арилжаалах боломжийг олгодгоороо онцлогтой. Түүнчлэн Bitcoin, Ethereum, Ethereum Classic, Binance Coin болон Ravencoin зэрэг маш олон криптовалютыг дэмждэг байна. Мөн Тезос, Космос, Трон гэх мэт найдвартай баталгаа бүхий койн дээр Стэйкинг хийх боломжтой. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд