Блокчэйн гэрлэлт

Дурлалт хос NFT бөгж солилцон, гэрлэлтээ блокчэйн дээр мөнхжүүлжээ. Хүний амьдралын хамгийн нандин мөчүүдийн нэг нь гэрлэлт билээ. Тэгвэл одоо гэрлэлтийг хүртэл блокчэйн дээр бүртгүүлэх боломжтой болсон байна.

Дурлалт хос NFT бөгж солилцон, гэрлэлтээ блокчэйн дээр мөнхжүүлжээ.

Хүний амьдралын хамгийн нандин мөчүүдийн нэг нь гэрлэлт билээ. Тэгвэл одоо гэрлэлтийг хүртэл блокчэйн дээр бүртгүүлэх боломжтой болсон байна. Энэ оны 3 сард Калифорни мужид оршин суугч хосууд гар утсаараа NFT бөгж солилцон, хайр  сэтгэлийн ариун холбоогоо ERC сүлжээнд мөнхжүүлжээ. Ингэснээр Coinbase хөрөнгийн биржид ажилладаг хосын гэрлэлт блокчэйн дэхь анхны гэрлэлт болж байгаа юм.

Тэдний хуримын бөгж болох NFT нь “Хэбрэв” хэлээр “бөгж” гэсэн утга илэрхийлж,  “Tabaat” гэж нэрлэгджээ. Хосуудын бөгж нь тэдний крипто хэтэвчид үүрд хадгалагдах бөгөөд бид үүнийг etherscan дээр харах боломжтой.

Сүйт бүсгүй Ребека Роз: “Алмазан бөгжтэй харьцуулахад блокчэйн нь үүрд мөнх оршино. Блокчэйныг юугаар ч халхалж, устгах боломжгүй. Үүнээс илүү романтик зүйл хаана байна вэ?” хэмээн дурсжээ.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд