Үгийн гарлыг мөшгөе: HODL

“HODL” нь крипто зах зээлийн энгийн нэг хэллэг байгаад зогсохгүй олон хүмүүсийн даган мөрддөг энгийн стратеги болон хувьсан өөрчлөгджээ.

Крипто ертөнцийн чухал хэсэг HODL гэх хэллэг олон жилийн өмнөх үг үсгийн алдаанаас үүдэлтэй гэвэл та итгэх үү? 

2013 оны 12 сард, биткойны талаарх онлайн форумд “GameKyuubi” гэх хэрэглэгч “I AM HODLING” буюу “БИ ХАДГАЛНА АА” гэж оруулснаар энэхүү үг хэллэг  мэндэлжээ. “Би 2 давтан алдаатай бичсэн нь эхнийхийгээ алдаатай гэдгийг мэдсэнээс болсон” гэх алдаа дүүрэн өгүүлбэрээр түүний пост эхлэх бөгөөд уг постондоо өөрийнхөө арилжааны чадвар муутайгаас үүдэн зөвхөн аваад дарах стратегитай ажиллаж байгаа талаар бичсэн байна. 

Тэрээр “Баавгайн зах зээлд биткойн зарж байгаа хүмүүс нэг бол сайн арилжаалагчид эсвэл юугаа ч мэдэхгүй нөхдүүд”,“Энэ зах зээлд зарах үед л алдагдал хүлээдэг” гэх зэргээр өөрийн бухимдлаа илэрхийлжээ.

Тун удалгүй, түүний алдаатай бичсэн “HODL” гэх хэллэг нь койноо зарах сонирхолгүй хүмүүсийг илэрхийлдэг интернетын хэллэг болсон байна.

“HODL” нь крипто зах зээлийн энгийн нэг хэллэг байгаад зогсохгүй олон хүмүүсийн даган мөрддөг энгийн стратеги болон хувьсан өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл,  крипто хөрөнгийн үнэ унах үед ч зарах эрмэлзэлгүйгээр, койноо аваад дарахыг хэлнэ. Иймээс HODL хийдэг хөрөнгө оруулагчид койныг өндөр үнээр аваад бага үнээр зарахаас зайлсхийж байгаа юм.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд