АрдКойн х2 Tournament - Season 2

x2 Tournament тоглоомыг тоглохын тулд та АрдКойноороо амь авах хэрэгтэй. 1 Койноор 1 амь авна. Амь авсан Койнууд нийт шагналын санг бүрдүүлнэ. Тоглоомын хугацаа 7 хоног үргэлжлэх буюу 8 сарын 11-ний 18:00 цагт эхэлж 8 сарын 18-ны 18:00 цагт дуусна.
ardcoin x2 tournament.jpg

x2 Tournament тоглоомыг тоглохын тулд та АрдКойноороо амь авах хэрэгтэй. 1 Койноор 1 амь авна. Амь авсан Койнууд нийт шагналын санг бүрдүүлнэ. Тоглоомын хугацаа 7 хоног үргэлжлэх буюу 8 сарын 11-ний 18:00 цагт эхэлж 8 сарын 18-ны 18:00 цагт дуусна. Шагналын санг бүрдүүлсэн Койныг эхний 30 байр эзэлсэн тоглогчдод хуваарилж өгнө. Мөн нийт тоглогчдын дундаас нэг азтанг санамсаргүй байдлаар (рэндом) шалгаруулж шагналын сангийн 5 хувиар шагнана. 

Тоглоомыг хэрхэн татах вэ? 

Andriod: Татах

iOS: Татах

x2 Tournament тоглоомыг тоглохын тулд эхлээд Facebook хаягаа холбоно. Дараа нь Ард Апп дахь Үйлчилгээ цэсээр дамжин Тоглоом цэс рүү орж хэдэн амиар цэнэглэх тоогоо оруулж гүйлгээ хийнэ. Танд нэг удаа ашиглах Код өгөх бөгөөд та кодоо x2 Tournament тоглоомын амь цэнэглэх талбарт хуулж оруулснаар таны амь цэнэглэгдэх юм. 

(Кодоо авсны дараа screen shot хийж хадгалаарай)

Шагналын сан

  • I байр - 20%

  • II байр - 15%

  • III байр - 10%

  • IV байр - 7%

  • V байр - 5%

  • VI-IX байр - 3%

  • X-XIV байр - 2%

  • XV-XXX байр - 1%

  • Азтан - 5%

Санамж: Та X2 тоглоомын профайл хэсэгт гар утасны дугаараа заавал оруулах шаардлагатай бөгөөд шагналт байранд шалгарсан тохиолдолд зохион байгуулагчид таны байршуулсан дугаараар холбогдож шагналыг олгоно. 

Тоглолтын дүрэм

  • X2 Тоглоомын үндсэн дүрмийг та өөрийн фэйсбүүкээр нэвтрэн орохдоо уншиж зөвшөөрсөн ба дахин унших бол дараах хаягаар орж унших боломжтой https://tournament-mgl.web.app/terms

  • Та “Тоглоом эхлэх” товч дарснаар уг тоглолтод дагаж мөрдөх дүрмийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

  • Тоглолтын нэр: ArdCoin - Season 2

  • Хугацаа: 2021.8.11-8.18

  • Зохион байгуулагч: Ард Бит ХХК

  • Шагнал: Хамгийн өндөр оноо авсан эхний 30 тоглогч болон санамсаргүй байдлаар сонгогдсон 1 азтай тоглогчид нийт шагналын санг хуваан олгоно.

  • Уг тоглолтод оролцсоноор та Ард Бит ХХК-ийн онцлог бүтээгдэхүүний 1 болох АрдКойныг ашиглан тоглох бөгөөд тэмцээнд оролцож шагнал, урамшуулал авах зэргээр өөрийн койныг өсгөх боломжтой.

  • Та өөрийн “Profile” хэсэгт гар утасныхаа дугаарыг заавал оруулах шаардлагатай бөгөөд шагналт байр эзэлбэл тоглолтыг зохион байгуулагчид уг дугаараар тантай холбогдож шагналыг олгоно. 

  • Тоглолтын явцад амь зарцуулан авсан зэвсэг нь тухайн тоглолтын явцдаа л хүчинтэй байна

  • Олон өөр эккаунт дээр ижил утасны дугаар бүртгүүлсэн тохиолдолд 1 хүнээр тооцож тоглоомын дүрэм зөрчсөн гэж үзэж шагнал олгохгүй ба дахин тоглолтод орох эрхийг хаана.

  • Маш ховор тохиолдолд (төхөөрөмжийн санах ой дүүрэх, сүлжээ тасрах гэх мэт шалтгааны улмаас) тоглоом гацаж, үргэлжлүүлэн тоглох боломжгүй болж болзошгүй тул та уг эрсдэлийг урьдчилан тооцоолж, өөрийн тоглож буй төхөөрөмж, сүлжээ зэргийн найдвартай ажиллагааг сайтар хангаж тоглолтод оролцохыг анхааруулж байна. Уг шалтгаанаар болон тоглогчын хувийн хариуцлагагүй байдлаас үүдэн гарсан аливаа асуудал, тоглогчид учирсан хохирлыг зохион байгуулагчид хариуцахгүй.

  • Ард Аппад бүртгэлтэй дугаараас зөвхөн 1 л хэрэглэгч тоглоомын амь цэнэглэхийг зөвшөөрнө.

  • Шаардлагатай нөхцөлд уг тоглолтыг зохион байгуулагч болох Ард Бит ХХК нь энэхүү журамд аливаа байдлаар өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй болно.

  • Тоглоом зохион байгуулагч тал Тоглоомын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд ил тод, хурдан шуурхай мэдээлэх үүрэгтэй.

  • Тоглолтод оролцогчдын шагнал, урамшуулал олгох болон шагналт байрын жагсаалт зэрэг мэдээллийг Ард Аппад байршуулах үүрэгтэй.

  • Шагналт байр эзэлсэн хүнд зөвхөн Ард Аппаас амь авсан дансны бүртгэлтэй утасны дугаараар шагналыг нь олгоно.

  • Ашиглаагүй АрдКойныг буцаан Ард Апп руу татах боломжгүй .

  • 5 ба түүнээс дээш удаа койн татах кодоо буруу оруулсан тохиолдолд таны эккаунтыг блоклох болно.

  • Season болгонд зэвсгүүдийн багц өөрчлөгдөх боломжтой.

  • Худалдан авсан зэвсгүүд нь зөвхөн тухайн тоглолтод хүчинтэй байна.

  • Season бүр 1 азтан тодруулна.

  • Энэ удаагийн тоглолтын онцлог:

    • 4096 буюу “Зүрх” дарж хагалахад уг зүрх усталгүй “Чулуун зүрх” болж үлдэх ба харин бусад бүх шоонууд устаж, тоглолтын хөлөг цэвэрлэгдэнэ.

    • “Зүрх” хагарсны дараа тоглоомын үндсэн дүрмийн дагуу хөлөг дээр 1-ын тоотой 1 шоо нэмэгдэж тоглолт цааш үргэлжилнэ.

Танд амжилт хүсье

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд