Tether (USDT) гэж юу вэ?

Өнөөгийн крипто зах зээлийн гол хөшүүрэг болсон Tether (USDT) болон stablecoin буюу тогтвортой койн гэх ойлголтын талаар танилцах болно. Мөн Tether-ын зах зээлийн үнэлгээ оны эхний хагаст 21 тэрбум ам.доллараас 62 тэрбум ам.доллар хүртэл өссөн байна.
tether-blockchain.jpg

Өнөөгийн крипто зах зээлийн гол хөшүүрэг болсон Tether (USDT) болон stablecoin буюу тогтвортой койн гэх ойлголтын талаар танилцах болно. Мөн Tether-ын зах зээлийн үнэлгээ оны эхний хагаст 21 тэрбум ам.доллараас 62 тэрбум ам.доллар хүртэл өссөн байна. Тэгвэл ирээдүйд юу болох вэ?

Товчхондоо:

  • Tether (USDT) нь үнийн хэлбэлзэлгүй тогтвортой койн (stablecoin) юм.

  • Америк доллартай 1:1 харьцаатай арилжаалагдах бөгөөд үүнтэй ижил албан ёсны валюттай дүйцэх олон төрлийн тогтвортой койнуудын нэг юм.

  • Өнөөгийн крипто зах зээлд хамгийн өндөр хэмжээгээр арилжаалагдаж байгаа койн юм.

Tether гэж юу вэ?

Tether (USDT) гэдэг нь америк доллартай 1:1 харьцаатай арилжаалагдахаар баталгаажсан криптовалют юм. Өөрөөр хэлбэл, америк долларын токен хэлбэр гэсэн үг. Ийнхүү доллараар баталгаажсан нь Tether-ыг stablecoin буюу тогтвортой койн болгож байгаа юм. Tether-ыг Хонг Конгд бүртгэлтэй Tether Limited компаниас гаргадаг бөгөөд энэ нь зах зээлд эргэлдэх хэмжээг зохицуулдаг цорын ганц байгууллага юм.

Stablecoin буюу тогтвортой койн гэж юу вэ?

Stablecoin нь ердийн валют эсвэл биет бараа (алт, газрын тос) зэргийн нөөцтэй уялдуулсан криптовалютуудын ерөнхий нэр бөгөөд ханш нь ердийн криптовалютуудын ханшаас бага хэлбэлзэлтэй байдаг. Тогтвортой койн нь бусад койнууд (Биткойн гэх мэт) шиг зах зээлийн нөлөөллөөс үүсэх үнийн тогтворгүй байдал үзүүлдэггүйгээрээ онцлогтой. Эдгээр койнууд нь улсын албан ёсны фиат валюттай үнээ дүйцүүлсэн байдаг. Жишээ нь: Tether цаасан мөнгөөр баталгаажсан тул та Tether-ыг зөвхөн 1 доллараар л арилжаалах боломжтой. Tether-ын тогтвортой байдал нь криптовалютын тогтворгүй шинж чанарыг тэнцвэржүүлж байдаг.

Мөн тогтвортой койн нь бусад төрлийн койноос өөр, нэг дор төвлөрсөн бөгөөд олборлогдохын оронд хэрэглэгчдийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтийн нөлөөллөөс үүдэн шинээр үүсгэгддэг байна.

Tether хэрхэн америк доллартай 1:1 дүйцэх үнэлгээгээ барьдаг вэ?

Хэрэглэгч 1 доллар төлөөд 1 ширхэг Tether худалдан авахад Tether Limited компани 1 ширхэг Tether шинээр гаргах ба үүнтэй ижлээр, 1 ширхэгийг зарахад 1 ширхэг Tether-ыг устгадаг. Ингэснээр, эргэлтэд байх тоо хэмжээ, Tether Limited компанийн дансанд хадгалагдах долларын тоо хэмжээтэй 1:1 харьцаагаа үргэлж хадгалж байх юм. Гэвч 2019 онд хийгдсэн аудитаар нийт Tether-ын 74 хувь л баталгаажсан гэдэг нь ил болсон байдаг.

Tether-ыг юунд хэрэглэдэг вэ?

Tether-ын гол хэрэглээ нь крипто арилжаанд долларыг орлох юм. Ингэснээр крипто арилжаанд оролцоход илүү хялбар бөгөөд хямд болох ба тогтворгүй хэлбэлзэх криптовалютаас амархан хөрвөх тогтвортой койн гэдэг утгаараа хөрөнгө оруулагчдын хувьд тааламжтай зүйл юм.

Тогтвортой койнуудыг ашиглах шалтгаан:

  • Бирж хооронд хөрөнгө шилжүүлэхэд фиат валют ашиглах нь банкны өндөр зардалтай учирдаг.

  • Криптовалют нь үнийн хэлбэлзэл болон тогтворгүй байдалд байдаг тул өндөр эрсдэлтэй. Tether нь криптовалютаас хялбар хөрвөдөг тул энэхүү эрсдэлийг багасгах зориулалтаар ашиглагддаг.

Tether нь ийнхүү давуу талуудыг агуулдаг учраас нийт Биткойны арилжааны 75 хувь нь BTC/USDT хослол дээр хийгдэж байна. Үүний үр дүнд, 2021 он гарахад нийт зах зээл дээр эргэлтэд байгаа Tether-ын хэмжээ нь 21 тэрбум доллараас 62 тэрбум доллар болтол өссөн. Мөн 24 цагт эргэлдэх Tether-ын хэмжээ 45 тэрбум долларт хүрсэн бөгөөд энэ нь 24 цагт эргэлдэх Биткойны 26 тэрбум болон Этэриумын 19 тэрбумыг нийлүүлсэнтэй тэнцүү байна. Өөрөөр хэлбэл хамгийн ихээр ашиглагдаж буй криптовалют нь Tether юм.

Хэрхэн Tether худалдан авах вэ?

Та DAX.mn болон бусад биржүүдээс Tether (USDT) худалдан авч, олон улсын арилжаанд оролцох боломжтой. Нийтлэлийг: А.Амартүвшин

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд