Биткойны үнийн өсөлт ба биржээр арилжаалагдах хөрөнгө оруулалтын сан

Өнгөрсөн долоо хоногт Америкийн Үнэт цаас, биржийн комисс Биткойн багтсан биржээр арилжаалагдах хөрөнгө оруулалтын сангийн (Англи товчлол: ETF) бүтээгдэхүүнийг зөвшөөрөхөөр болсны сургаар Биткойн 60,000 долларын босгыг даван, хурдацтай өсөлт үзүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн Үнэт цаас, биржийн комисс Биткойн багтсан биржээр арилжаалагдах хөрөнгө оруулалтын сангийн (Англи товчлол: ETF) бүтээгдэхүүнийг зөвшөөрөхөөр болсны сургаар Биткойн 60,000 долларын босгыг даван, хурдацтай өсөлт үзүүллээ.

Биржээр арилжаалагдах хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүн гэдэг нь хувьцаатай адил бирж дээр арилжаалагддаг олон төрлийн хөрөнгийг багтаасан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Нэг утгаараа, Биткойн нь зөвхөн виртуал хөрөнгийн бирж дээр биш, уламжлалт бирж дээр арилжаалагдах боломжтой болж байгаа гэсэн үг. Гэвч, Америкийн Үнэт цаас, биржийн комисс нь Биткойны шууд арилжаа бус CME бирж дээрх Фьючерс (Futures) бүтээгдэхүүнийг л зөвшөөрөх хандлагатай байна. Энэ нь Биткойны одоогийн ханшийн оронд, ирээдүйн ханшийг таамаглан арилжина гэсэн үг.

“Хэрэв Биткойны үнийн Фьючерсд суурилсан ETF зөвшөөрөл авч чадвал, олон их наяд долларын үнэ цэнтэй тэтгэврийн хуримтлалын санд хүрэх гарц нээгдэх юм. Энэ нь Биткойны үнийг цааш нь түрэх болно.” гэж Койнбэйс виртуал хөрөнгийн бирж харилцагч байгууллагууддаа мэдэгджээ.

Эх сурвалж: Coindesk Investopedia

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд