Фэйсбүүкын Крипто экосистемийн цөм болох Нови хэтэвчийн туршилт эхэллээ

Фэйсбүүкын хөгжүүлж буй крипто хэтэвчийг Америк болон Гватемала улсад нэвтрүүлэх туршилт 10 сарын 19-ний Мягмар гарагт эхэлсэн.

Фэйсбүүкын хөгжүүлж буй крипто хэтэвчийг Америк болон Гватемала улсад нэвтрүүлэх туршилт 10  сарын 19-ний Мягмар гарагт эхэлсэн.

“Хэтэвчийн туршилтын хувилбар нь аппликэйшн хэлбэрээр гарсан ба крипто хэтэвчийн гол үйлдэл болон харилцагчдад туслах үйлдлүүд, журмуудыг турших зорилготой” хэмээн Нови, Диэм төслийн ахлагч, Дэвид Маркус жиргэжээ.

Хэтэвчийн туршилтын нээлт амжилттай болсон ч хэтийн зорилго нь тодорхойгүй байна. Учир нь төслийн гол цөм гэж яригдаж байсан Диэм тогтвортой койн нь энэхүү туршилтад багтаагүй нь хүмүүсийн хүлээлтийг эвджээ.

Нови гэж юу вэ?

Нови нь Фэйсбүүк компаний гаргаж буй крипто хөрөнгийн хэтэвч юм. Нови хэтэвчийн хэрэглэгчид өөрийн долларыг шууд Paxos буюу USDP тогтвортой койн болгон хувиргах, шилжүүлэг хийх, хэрэглэгчийн хаана амьдарч байгаагаас шалтгаалан, дотоодын валют руу хувирган, бэлэн мөнгө татаж авах боломжтой. Ирээдүйд Новиг бусад цахим хэтэвчийн үйлчилгээтэй хослуулан ажиллууллах төлөвлөөтэй байна.

USDP гэж юу вэ?

USDP нь Нью-Йорк мужийн Paxos Trust компаниac гаргасан доллартай тэнцэх үнэ цэнтэй тогтвортой койн юм. Харин Койнбэйс платформ хөрөнгийн хадгалах үйлчилгээг хийж байгаа юм байна.

Хил дамнасан гуйвуулга

Нови хэтэвчийн энэхүү туршилт нь хязгаарлагдмал боловч хэрэгжиж буй зах зээлийн хувьд чамлахгүй юм. Гватемала улсын ДНБ-ий 14 хувийг гадаадаас илгээсэн мөнгө эзэлдэг байна. Үүний ихэнх нь АНУ-с илгээгддэг. Иймд, олон улсын шилжүүлгийг зардал багатайгаар шийдсэн бүтээгдэхүүн томоохон зах зээлийн хэрэгцээг хангах юм.

Хэрэглэгчдэд туслах үйлчилгээ

Нови нь чатаар Англи болон Испани хэл дээр туслах үйлчилгээ үзүүлж байна.

Нови хэтэвчийн бусад крипто хэтэвчийн үйлчилгээнээс ялгарч байгаа нэг онцлог нь гүйлгээг буцаах үйлдэл юм. Шилжүүлгийн маргааныг хэрхэн шийдэх, зардлыг нь хэн даах нь тодорхойгүй байгаа ч энэхүү үйлдэл нь Койнбэйс гэх мэт бусад хэтэвчид байдаггүй үйлдэл юм.

Уламжлалт системд буцаалт болон луйврын зардлыг мэрчантаас авах шимтгэлд тусгаж өгсөн байдаг байна.

Крипто өрсөлдөөн

Худалдаа, үйлчилгээ үзүүлэгчдэд олон төлбөрийн шийдэл байхын зэрэгцээ, хэрэглэгчдэд мөн шилжүүлэг хийх олон гарц байна. Олон улсад мөнгө шилжүүлэх нь шимтгэл өндөртэй ч гэсэн АНУ-аас мөнгө илгээх зардал тогтмол буурч байгааг Дэлхийн Банкны тайлан мэдээлжээ.

Америкийн зах зээлд Криптод суурилсан хөрөнгийг олон улсад шилжүүлэг хийх нийтэд хүрсэн шийдэл байхгүй  ч, зардал багатайгаар шилжүүлэг хийх олон боломжууд ойрын хугацаанд гарах төлөвтэй байна.

Хэрэглэгчид крипто хөрөнгөө хадгалах хэтэвч эрэлхийлж байгаа бол Койнбэйс болон бусад биржийн хэтэвчүүд аль хэдийн хэрэглээнд нэвтэрсэн байгаа бөгөөд эдгээр нь аль хэдийн олон улсын шилжүүлэг хийхэд ашиглагддаг байна.

Гватемала улсын хөрш болох Эл Салвадор улсын Битсо компаниас гаргасан Чиво хэтэвч нь Америкаас Биткойн шилжүүлэг хүлээн авахад зориулагдсан. Энэ нь Эл Салвадор улсын Биткойныг албан хөрөнгө болгох хуулийн төслийн хүрээнд хийгдэж буй ажил юм.

Moor Insights & Strategy компанийн ахлах шинжээч, Мэлоди Брү: “Мөнгө эсвэл крипто хөрөнгийг шилжүүлэхэд Фэйсбүүкээс илүү боломжууд байна. Хэрвээ Нови дээрх крипто нь Койнбэйс дээр хадгалагдаж байгаа юм бол аль ч хэрэглэгч Койнбэйсыг л ашиглана шүү дээ.” гэж шүүмжилжээ.

Диэм нар үзэх үү?

Нови хэтэвчийн суурь болох байсан Диэм койны талаар сураг алга.

Анх Либра гэх нэртэйгээр танилцуулагдаж байсан Диэм койн нь Новигийн суурь болох байв. Анх Фэйсбүүк санаачлан ажлын бүрэлдэхүүнийг үүсгэсэн ч, одоо Фэйсбүүкээс гадна олон компанийн оролцоотой ашгийн бус байгууллага хариуцан хөгжүүлж байна.

Новигийн нээлтийн сургаар Америкийн Сенатын гишүүд Фэйсбүүкыг Нови хэтэвчийн үйл ажиллагааг зогсоож, “Диэмийг зах зээлд авчрахгүй” байхыг уриалжээ.

“Фэйсбүүк хуулийн зохицуулалтын зөвшөөрөлгүйгээр крипто зах зээлд нэвтрэхгүй гэдгээ амласан хэдий ч, эрчимжүүлсэн төлөвлөгөөний дагуу Новигийн туршилтыг аль хэдийн эхлүүлэн, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь одоогийн санхүүгийн зохицуулалтад нийцэхгүй бөгөөд зөвхөн Диэм ч бус бусад тогтвортой койнуудад хамаарах асуудал юм” гэж уриалгадаа оруулжээ.

Фэйсбүүк Диэмыг дэмжихээ зогсоогоогүй гэдгээ мэдээлсэн ч түүнээс гадна олон компанийн ашиг сонирхол яригдаж байгаа тул Нови болон Диэм хосолсон ирээдүй тодорхойгүй болоод байна. 

Эх Сурвалж: Protocol

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд