Тайлбарлах нь: Стэйблкойн (тогтвортой койн)

Стэйблкойн нь ердийн валют эсвэл биет бараа (алт, газрын тос) зэргийн нөөцтэй уялдуулсан криптовалютуудын ерөнхий нэршил бөгөөд ердийн криптовалюттай харьцуулахад ханшийн хэлбэлзэл бага.

Стэйблкойн нь ердийн валют эсвэл биет бараа (алт, газрын тос) зэргийн нөөцтэй уялдуулсан криптовалютуудын ерөнхий нэршил бөгөөд ердийн криптовалюттай харьцуулахад ханшийн хэлбэлзэл бага. 

Бусад койноос юугаараа ялгарах вэ? 

Тогтвортой койн нь бусад койнууд (биткойн гэх мэт) шиг зах зээлийн нөлөөллөөс үүсэх ханшийн тогтворгүй байдал үзүүлдэггүйгээрээ онцлогтой. Жишээлбэл: Тэтер /Tether/ нь цаасан мөнгөөр баталгаажсан тул та тэтерыг зөвхөн 1 доллараар л арилжаалах боломжтой. Өөрөөр хэлбэл, тэтерын тогтвортой байдал нь криптовалютын тогтворгүй шинж чанарыг тэнцвэржүүлж байдаг. Одоогийн байдлаар маш олон стэйблкойнууд арилжаалагдаж байгаагаас хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа нь Tether, USD Coin, Paxos Standard юм. Эндээс онцлоход, Paxos нь Фэйсбүүк компанийн шинэ крипто хэтэвч, Новигийн үндсэн стэйблкойн болон ашиглагдаж байна.

Мөн тогтвортой койн нь бусад төрлийн койноос өөр, нэг дор төвлөрсөн бөгөөд олборлогдохын оронд хэрэглэгчдийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтийн нөлөөллөөс үүдэн шинээр үүсгэгддэг байна.

Тогтвортой койнуудыг ашиглах шалтгаан:

  • Бирж хооронд хөрөнгө шилжүүлэхэд фиат валют ашиглах нь банкны өндөр зардалтай учирдаг

  • Криптовалют нь үнийн хэлбэлзэл болон тогтворгүй байдалд байдаг тул өндөр эрсдэлтэй. Тэтер нь криптовалютаас хялбар хөрвөдөг тул энэхүү эрсдэлийг багасгах зориулалтаар ашиглагддаг.

Стэйблкойн нь ийнхүү давуу талуудтай учраас нийт биткойны арилжааны 75 хувь нь BTC/USDT хослол дээр хийгдэж байна. Үүний үр дүнд, 2021 он гарахад нийт зах зээл дээр эргэлтэд байгаа Тэтерын хэмжээ нь 21 тэрбум доллараас 69 тэрбум доллар болтол өссөн. Мөн 24 цагт эргэлдэх Тэтерын хэмжээ 45 тэрбум долларт хүрсэн бөгөөд энэ нь 24 цагт эргэлдэх Биткойны 26 тэрбум болон Этэриумын 19 тэрбумыг нийлүүлсэнтэй тэнцүү байна. Өөрөөр хэлбэл хамгийн ихээр ашиглагдаж буй криптовалют нь Биткойн биш, Этэриум биш, Тэтер юм.

Стэйблкойны төрлүүд

Зах зээлийн хэрэгцээнээсээ хамаарч өөр өөр төрлийн стэйблкойнууд оршиж байна. Үүнийг дараах байдлаар ангилна:

Мөнгөн тэмдэгтэд суурилсан

Хамгийн түгээмэл хэлбэрийн стэйблкойн нь мөнгөн тэмдэгтэд суурилсан стэйблкойнууд юм. Үүнд, Тether, USD Coin, Paxos зэрэг орно. Эдгээр стэйблкойнууд нь төв банк (Central bank digital currency) эсвэл хувийн байгууллагуудаар зохицуулагдаж явдаг. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт, зохицуулалт нь төвлөрсөн удирдлагатай буюу цөөн тооны байгууллагуудаас хараат шинж чанартай.

Хөрөнгөд суурилсан

Стэйблкойн нь алт, мөнгө, байгалийн хий зэрэг түүхий эд, үл хөдлөх хөрөнгө, компанийн хувьцаа зэрэг хөрөнгөөр баталгаажсан байх боломжтой. Энэ нь тухайн стэйблкойн мөнгөн тэмдэгттэй үнэ цэнээ холбож, аргамжихын оронд өөр хөрөнгөөр баталгаажсан гэсэн үг юм. Энэ ангилалд ARDT, ICTG зэрэг хувьцаагаар баталгаажсан токенууд багтахаас гадна, Pax Gold зэрэг түүхий эдээр баталгаажсан койнууд хамрагдах юм. Ажиллах зарчмын хувьд мөнгөн тэмдэгтэд суурилсан стэйблкойнтой ижил боловч, хэрэглээний хувьд өөр зориулалттай.

Криптовалютад суурилсан

Криптовалютын зах зээлийн үнийн савалгаатай байдал нь хөрөнгө оруулагчдыг айлгаж байдаг. Виртуал хөрөнгөд суурилсан стэйблкойнууд нь олон койны индекс хэлбэрээр оршиж, ганц эсвэл цөөн койнд хамааралтай байх эрсдtлийг бууруулж өгдгөөрөө онцлогтой.

Стэйблкойны нийт зах зээлийн хэмжээ 130 тэрбум доллартай дүйцэж, зөвхөн виртуал хөрөнгийн зах зээл ч бус дэлхийн зах зээлд томоохон нөлөөтэй болж байгаа нь хууль зохицуулагчдын зовнилыг төрүүлж байна. Өнгөрсөн 7 хоногт Фэйсбүүк компани Нови хэтэвчийнхээ туршилтыг эхлүүлэхэд, улс төрчдийн гаргасан мэдэгдэлд стэйблкойны баталгаатай байдал, түүний нэвтрүүлэлтийн эрсдэл зэрэг дурдагдсан байсан юм.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд