Крипто хөрөнгө эзэмших, арилжаанд оролцох нь эрсдэл өндөртэй талбар тул хэрэглэгч та бүхэн юуны өмнө бэлэн байдлаа шалгах хэрэгтэй. Хэрвээ та болгоомжгүй, анзааргагүй хандвал өөрийн хөрөнгийг алдах эрсдэлтэйг анхаарна уу. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэнд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Та нэг нууц үгийг олон вэбсайтад ашигладаг бол тэдгээр сайтуудын аль нэгний аюулгүй байдал алдагдахад таны бусад хаягууд эрсдэлд орох болно. Тиймээс үргэлж өвөрмөц нууц үг ашигла. 1Password болон LastPass гэх мэт үйлчилгээнүүдээс сонгохыг зөвлөж байна.
Хэрвээ та өөрийн хөрөнгөө Metamask гэх мэт онлайн хэтэвчид хадгалахаар төлөвлөж байгаа бол хөрөнгө тань үргэлж цахим халдлагад өртөх эрсдэлд байгааг санах хэрэгтэй. Ийм учраас Trezor, Ledger гэх мэт крипто хадгалах зориулалттай төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийх нь чухал.
Chrome дээрх нэмэлт үйлчилгээнүүд (extension) ихээхэн хэрэгтэй байдаг ч таны мэдээллийг хэрхэн ашиглаж байгааг сайтар шүүх хэрэгтэй. Иймээс хэний хөгжүүлсэн нэмэлтийг ашиглаж байгаагаа сайтар хянах нь чухал. Та Chrome дээрх нэмэлтүүдийг ашиглаж байгаа тохиолдолд Криптотой харьцахдаа ашиглах тусдаа Chrome хаягтай байх хэрэгтэй.
Зар сурталчилгаа дээр дарахгүй байхыг зуршил болго. Ялангуяа Google дээрх заруудаас болгоомжил. Ижил төстэй нэртэй фишинг халдлагын сайтууд зар хэлбэрээр оршдгийг сана.
Бид маш олон тооны луйврын зорилготой сугалаа, бэлгийн постуудыг Facebook, Telegram, хувийн чатууддаа хүлээн авч байдаг. Иймэрхүү мэдээлэл бүрт шүүлт, хяналт тавих нь боломжгүй байдаг учраас бүгдийг нь тоохгүй байх нь зүйтэй. Чихэнд чихэр шиг л сонсогдож байвал болгоомжтой байхад илүүдэхгүй л гэж бодох хэрэгтэй.
Таны танихгүй, гэмгүй програм таны хэтэвчний түлхүүрийн мэдээллийг тэмдэглэж байх магадлалтай. Файлын төрлийг байнга харж, src болон бусад гүйцэтгэлийн (executive) програмуудаас болгоомжлох хэрэгтэй. Таньж мэдэхгүй хүнээс ирсэн zip файлыг нээхээс зайлсхий.
Өдөр тутмын хэв маягаа өөрчилж, аюулгүй байдлынхаа талаар санаа зовох нь төвөгтэй санагдаж магадгүй. Гэвч та крипто хөрөнгөө аюулгүй хадгалахын тулд дараах дурдсан алхмуудыг зайлшгүй хэвшүүлэх шаардлагатайг санаарай.
Сэтгэгдлүүд (0)