Төвлөрсөн бус санхүүгийн ертөнцтэй холбох ArdMoney!

Төвлөрсөн бус санхүүгийн ертөнцтэй биднийг холбох ArdMoney (ARDM) төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

Төвлөрсөн бус санхүүгийн ертөнцтэй биднийг холбох ArdMoney (ARDM) төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. 

ArdMoney гэж юу вэ? 

Эзэмшигчдэдээ дундын зуучлагчгүйгээр зээл, хадгаламж, ашиг олборлолт зэрэг санхүүгийн үйлчилгээ авах боломжийг олгодог DAO (Decentralized Autonomous Organization) протокол юм. 

Хэрэглээнд хэрхэн ашиглаж болох вэ? 

ArdMoney протокол дээр хөрөнгөө хадгалан, өгөөж хүртэхээс гадна түргэн шуурхай арилжаа хийх боломжтой.

ArdMoney хэрхэн ажиллах вэ? 

DAО - ArdMoney нь өөрийн эзэмшигчдээр бүрэн захирагдана. Өөрөөр хэлбэл, засаглалын токен буюу DAO протоколд суурилсан. DAO нь эзэмшигчдэдээ хөрөнгийн санд эзлэх өөрийн эзэмшлийн хувиар аливаа шинэ төсөл, дүрэм, урамшуулал, ашиг хуваарилах зэрэг токентой холбоотой асуудлыг дэвшүүлэх, санал хураалт явуулах, санал өгөх боломжийг олгодог. Ингэснээр токены засаглалыг эзэмшигчдэд эрх тэгш хуваарилж, аливаа шийдвэр гадны оролцоо, механик алдаа, хөгжүүлэгчдийн нөлөөнөөс ангид байх баталгааг өгч байгаа юм. ArdMoney-ын үйл ажиллагаатай холбоотой дэвшүүлсэн санал нь олонхийн саналаар хэрэгжинэ гэсэн үг ба ArdMoney-тай холбоотой чухал шийдвэр гаргалтад түүний эзэмшигчид шууд оролцон засаглахад нээлттэй.

DeFi - Крипто хөрөнгөө хадгалах, зээл авах боломж

DeFi буюу төвлөрсөн бус санхүү нь хэрэглэгчдэд төвлөрсөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн оронд блокчэйн дээр орших ухаалаг гэрээгээр баталгаажин ажилладаг. ArdMoney-г ашиглан, хэрэглэгчид өөрийн хөрөнгөө өндөр хүүтэйгээр хадгалах, бага хүүтэй зээл авах боломжтой. Мөн блокчэйн дээр хийгдэж буй гүйлгээ бүрийг хянаж, магадлан итгэмжлэх бүрэн боломжийг олгодгоороо хамгийн найдвартай байх болно.

DEX - Таны бирж Таны гарт байх болно

DEX буюу төвлөрсөн бус бирж нь автоматжуулсан ухаалаг гэрээнд тулгуурлан дундын зуучлагчгүйгээр арилжаа хийх боломжийг олгоно. Энгийнээр хэлбэл, DEX дээр хэрэглэгчид брокерын шаардлагагүйгээр криптовалют арилжаалах боломжтой. Хэрэглэгчид ердөө л MetaMask, Phantom, Sollet эсвэл Trezor гэх мэт крипто түрийвчээ DEX-тэй холбож, Bitcoin, Solana болонEthereum-ийн хоорондох крипто-крипто арилжааны хослолыг сонгох, үнийн дүнг оруулах, солих товчийг ашиглах ба арилжаа нь ухаалаг гэрээгээр баталгаажиж, хэрэгждэг. Энэхүү биржийн ирээдүйн хөгжил, сайжруулалтыг ArdMoney эзэмшигчид бүрэн шийдэх юм.

Онцлог

  • Гадаслах (Staking) - Гадаслах хөтөлбөрөөр хадгаламжаас илүү өгөөж хүртэх боломжтой. Эзэмшигч нь ArdMoney токены эзэмшлээ гадаслах буюу түгжсэнээр өгөөж хүртэх боломжтой.

  • Олон сүлжээт холбоо - ArdMoney нь Солана, Этериум, Байнанс Смарт Чэйн, Терра болон Полигон сүлжээнүүдэд зэрэг оршиж, сүлжээ хооронд шилжих боломжтой.

  • DEX: Төвлөрсөн бус бирж - Монгол блокчэйн төслүүдийг дэлхийн тавцанд гаргах DEX байх болно. Гадаад орны хөрөнгө оруулагчид Монгол блокчэйн төслүүдэд хөрөнгө оруулах хамгийн хурдан, хялбар зам байх болно.

  • DEFI: Санхүүгийн шинэ эрин - ArdMoney эзэмшигчид бүх шинэчлэлт, сайжруулалтанд саналаа өгч оролцох боломжтой.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд