Д.Жаргалсайхан: Цахим мөнгө инфляцид нөлөөлөхгүй

Эдийн засагч Д.Жаргалсайхантай цахим мөнгөний талаар цөөн хором өрнүүлсэн ярилцлагыг таны криптогийн мэдлэгт зориулж байна.

Эдийн засагч Д.Жаргалсайхантай цахим мөнгөний талаар цөөн хором өрнүүлсэн ярилцлагыг таны криптогийн мэдлэгт зориулж байна. 

Мөнгө үүссэн цагаасаа хойш хувьсаж, өөрчлөгдсөөр ирсэн. Сүүлийн жилүүдэд цахим мөнгө ихээр гарч эхэллээ. Монгол Улс цахим мөнгөний урсгалд нэгдэх нь хэр тохиромжтой вэ?

- Хамгийн тохиромжтой. Яагаад гэвэл бидэнд байгуулчихсан том дэд бүтэц гэж бараг алга. Хүн амын ихэнх нь маш залуухан, боловсролтой залуучууд байна. Тэд зөв ойлгоод хөдөлж чадвал блокчэйн технологи, крипто чиглэлээр программ бичиж, дэлхийд гарах алтан боломж одоо л гарч ирж байна. 

Мөнгө цахимжсанаар инфляцид нөлөөлөх ч юм уу, ямар нэг сөрөг үр дагавар гарах уу?

- Мөнгө цахимжина гэхээр 2 мөнгөний тухай ярих болно. Хэрвээ бид Төв банкны цахим мөнгөний тухай ярьж байгаа бол инфляцитай холбож болох юм. Харин бусад компаниудын гаргаж байгаа цахим мөнгө, койн бол өөр ойлголт. Инфляци бол мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд, барааны нийлүүлэлт багасахаар үүсдэг зүйл. Койн, цахим мөнгөнд Засгийн газрын зүгээс мөнгө хэвлэж оруулах боломжгүй учраас криптовалют инфляцид нөлөөлөхгүй. 

Шинэ койн гаргалаа, маш олон тэрбум төгрөг босголоо гэсэн жишээнүүд гарсаар байна. Нэг талаасаа хүмүүс дэмжиж байна. Нөгөө талаасаа маш эрсдэлтэй гэх нь ч байгаа. Хоёр талд хуваагдчихлаа. Иргэдийн эргэлзээг тайлахын тулд та нэгийг хэлэх байх?

- Хөрөнгийн зах зээлд ханш нь өөрчлөгддөг хувьцаа, бүх төрлийн үнэт цаасанд үнэ нь нэмэгдэх, хасагдах “араншин” байдаг. Тийм учраас залуучууд мөнгөө алдаж ч болно, олж ч болно гэж тооцож, өөрийнхөө хэмжээнд л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж хэлье. Түүнээс биш хамаг хөрөнгөө цуглуулаад нэг “сагс” руу хийчихэж болохгүй. Өөрөө л зохицуулах хэрэгтэй. Алдагдал хүлээж ч болно. 

Монголбанкнаас койныг төлбөр тооцооны хэрэгсэл болохгүй. Та 150 төгрөгөөр аваад, 200-гаар зарж байж л ашиг олно. Тийм учраас эрсдэл өндөртэй гэж анхааруулаад байх юм?

- Засгийн газар, Төв банк цахим мөнгийг хянаж чадахгүй учраас төлбөр тооцооны хэрэгсэл болгохгүй гэж ярьж байгаа юм. Уг нь хяналтгүйгээр явж болох байхгүй юу. Abra гэдэг аппликэйшн байгаа. Түүгээр дамжуулаад ам.долларыг койн болгож хувиргаж болно. Койн явуулаад мөнгө болгодог механизм бий болчихсон. Татаж аваад үзэж болно. 

Дэлхий дээр гарсан койнуудын 97 хувь нь амжилтгүй болсон талаар албаны хүмүүс сэрэмжлүүлэг гаргаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Хүн болгон компани байгуулж болно биз дээ. Түүнтэй л ялгаагүй. Хамгийн гол нь койн гаргаж байгаа компани нь зөв технологитой байна уу, үгүй юу гэдгийг нь сайн судал. Манайд ч олон койн гарч ирж л байна. Зарим нь явна, зарим нь явахгүй. Тиймдээ ч би өмнө нь хэлсэн. Алдаж болно оо гэсэн тооцоололтой л мөнгөө оруул. 

Та өөрөө койнтой юу?

-Надад койн байгаа. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд