Криптогийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд

Санхүүгийн салбарт хамгийн сүүлийн үед өрнөж буй олон улсын, шинэ соргог мэдээг бид цаг алдалгүй танд хүргэхээр зорьдог билээ. Энэ удаа дэлхий дахины анхаарлыг татаж буй Криптогийн талаарх содон, сонирхолтой үйл явдлуудыг багцлан хүргэе.

Санхүүгийн салбарт хамгийн сүүлийн үед өрнөж буй олон улсын, шинэ соргог мэдээг бид цаг алдалгүй танд хүргэхээр зорьдог билээ. Энэ удаа дэлхий дахины анхаарлыг татаж буй Криптогийн талаарх содон, сонирхолтой үйл явдлуудыг багцлан хүргэе.

Өнгөрсөн долоо хоногт Сальвадор улс "Биткойн хот" барих төлөвлөгөөгөө ил болгов 

Тус хот нь Кончагуа галт уулын ойролцоо баригдах бөгөөд галт уулын газрын гүний дулааны эрчим хүчийг ашиглан Биткойн олборлох юм.  Тус хот нь амины сууц, худалдааны бүс, бүх төрлийн үзвэр үйлчилгээ, зоогийн газраас гадна онгоцны буудалтай байна. Үүний зэрэгцээ Сальвадор улс 1 тэрбум ам.долларыг “Биткойн Бонд”-оор дамжуулан босгох төлөвлөгөөгөө зарлалаа. Босгосон хөрөнгийн тал хэсгээр Биткойн худалдаж авах бол үлдсэн хэсгээр нь биткойн олборлох дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүчний зардлыг хангахад ашиглах юм. Сальвадор улс өнгөрсөн долоо хоногт биткойны ханш унасан байх үед нь нэмэлтээр 100 биткойн худалдаж авсан гэдгээ зарласан юм. 

Крипто компаниуд руу их хэмжээний хөрөнгийн урсгал хөвөрсөөр байна

Binance үндэсний баялгийн сангуудыг компанийнхаа хувь эзэмшигчээр татах талаар ярилцаж байна. Тэд ямар нэг улсын баялгийн сангаас оруулсан хөрөнгө оруулалт нь аливаа засгийн газруудтай "ойлголцол ба харилцаагаа сайжруулахад тусална” гэж үзэж байна. 

Биткойн олборлогч Bitdeer компани SPAC-ээр дамжуулан нээлттэй компани болно 

Тус компани нь ойролцоогоор 4 тэрбум доллараар үнэлэгдэх бөгөөд Nasdaq-д бүртгэгдэнэ.

Крипто бирж - Crypto.com нь Staples Center-ын нэрийг өөрчилж, Crypto.com Arena болгосноо зарлаж шуугиан тарив

Crypto.com нь Лэйкерстэй 700 сая долларын үнэлгээ бүхий 20 жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон бөгөөд Зул сарын баярын үеэс эхлэн нэр нь албан ёсоор солигдох аж. Энэ нь цэнгэлдэх хүрээлэнд нэр өгөх эрхийг худалдаж авсан анхны крипто компани биш юм. Өнгөрсөн гуравдугаар сард FTX болон Майами Хит хоёр American Airlines Arena-ын нэрийг FTX Arena болгон өөрчлөх 19 жилийн хугацаатай 325 сая долларын гэрээ байгуулсан билээ.

Ерөнхийлөгч Joe Biden 11 сарын 15-нд 1.2 ихнаяд долларын дүнтэй дэд бүтцийн төслийг үзэглэсэн бөгөөд үүнд криптовалютын тухай шинэ зохицуулалтууд багтаж байна

Шинэ хууль нь брокеруудаас (үүнд крипто арилжааны биржүүд багтана) 1099-B материал шаардаж эхлэх юм. Ингэснээр IRS-д крипто гүйлгээний мэдээлэл шууд ирж байна гэсэн үг. Уг хууль батлагдсаны дараа Биткойн, Этэриумын ханш уналтад өртсөнийг саяхан түүхэн дээд амжилтдаа хүрч $69,000 хүрээд байсан биткойн хууль батлагдсаны дараа нэг шөнийн дотор $59,000 руу очсоноос харж болно. Үүнтэй адил мөн саяхныг хүртэл дээд амжилт болох 4,800 долларт хүрсэн Этэриум тус хууль батлагдсаны дараа 4,200 доллар руу унасан юм.  

Citi компани өнгөрсөн долоо хоногт блокчэйн болон дижитал хөрөнгийн хэлтэстээ нэмэлтээр 100 боловсон хүчин нэмж авахаар төлөвлөж буйгаа зарлажээ

Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж асан Мэтт Жанг нь 1.5 тэрбум долларыг криптовалюттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулахааар болсноо зарласан нь олны анхаарлыг татаж байгаа билээ.Тус фирм нь 1992 онд хэвлэгдсэн “Hivemind” номын нэрээр нэрлэгдэх аж.

Хилийн чанадад криптог нэвтрүүлэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна 

Уг ажлын хүрээнд 46.8 тэрбум долларын хөрөнгөтэй, 1.8 сая гишүүнтэй Австралийн тэтгэврийн сан болох “Rest Super” криптовалютад хөрөнгө оруулахаа зарласан байна. Rest Super-ын Дижитал технологи хариуцсан захирал: Крипто хөрөнгө нь цаашид компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн гишүүддээ хэлжээ. Мөн Японы 70 компаниас бүрдсэн хамтын ажиллагааны консорциум нь 2022 оны иен дээр суурилсан криптовалютыг гаргахаар төлөвлөж байгаагаа зарласнаар Япон улс өөрийн дижитал валютыг хөгжүүлэх үйл хэрэгт томоохон алхам хийж байна.

Эх сурвалж: SkyBridge ₿itcoin Newsletter

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд