Санхүүгийн салбарт хамгийн сүүлийн үед өрнөж буй олон улсын, шинэ соргог мэдээг бид цаг алдалгүй танд хүргэхээр зорьдог билээ. Энэ удаа биткойны талаарх мэдээллийг багцлан хүргэе.
2021 оны 11 сард твиттерын гүйцэтгэх захирал Жак Дорси 5.9 сая дагагчтай өөрийн хаягтаа ажлаа хүлээлгэн өгч байгаа талаараа жиргэсэн. Тэрээр 2015 оноос өнөөдрийг хүртэл 7 жил гаран твиттерын Гүйцэтгэх Захирлаар ажилласан юм. Жак Дорси 2 тэрбум ам.долларын үнэлгээтэй компаниасаа гарч буй шалтгааныг дагагчид нь биткойн дээр өөрийгөө сорих төлөвлөгөөтэй байна хэмээн таамаглаж байна. Ингэж таамаглах болсоны шалтгаан нь Жак Дорси 2021 оны 6 сард твиттер хаягтаа “Миний амьдралд биткойноос илүү чухал ажил алга “ хэмээн жиргэсэнтэй холбоотой аж.
Биткойн нь зах зээлийн үнэлгээгээр крипто хөрөнгүүдийг тэргүүлдэг ба 2021 оны 12 сарын 14-ний өдрийн байдлаар 990 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрээд байна.
2009 оны 1 сараас хойш 12 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт зогсолтгүй биткойн олборлолт хийгдэж 18.89 сая биткойн буюу нийлүүлэлтийн 90% нь амжилттай олборлогдов. 2021 оны 12 сарын 13 буюу өчигдөр оройны байдлаар биткойн Binance бирж дээр $48,577-аар арилжаалагдсан бол CoinMarketCap сайтын мэдээлснээр биткойны нийт зах зээлийн үнэлгээ нь 915 тэрбум доллар байна.
Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч дэлхийн томоохон компани болох MicroStrategy нь биткойн эзэмшилтээрээ дэлхийд тэргүүлдэг. Ингэхдээ уг компани нь биткойныг ханш нь унасан үед худалдан авдаг. Тухайлбал, 2021 оны IV улиралд биткойны зах зээлийн ханш $57,326 байх үед 7,002 биткойныг 414 сая ам.доллараар худалдан авсан байна. MicroStrategy компани нь одоогийн байдлаар 121,044 биткойн эзэмшдэг ба энэ нь одоогийн ханшаар $3.6 тэрбум ам долларын үнэлгээтэй байна.
Сэтгэгдлүүд (0)