Блокчэйн, крипто салбарт хамгийн сүүлийн үед өрнөж буй олон улсын, шинэ соргог мэдээг бид цаг алдалгүй танд хүргэхээр зорьдог билээ. Энэ удаа биткойны талаарх хамгийн сүүлийн үеийн, сонирхолтой мэдээллийг багцлан хүргэе.
Өмнөх долоо хоногийн Лхагва гарагт тохиолдсон сонирхолтой үйл явдлаас дурдахад: CoinMarketCap сайтын техникийн алдаанаас болж, крипто хөрөнгөтэй хэрэглэгчид түр хугацаанд асар их хэмжээний хөрөнгөтэй болж харагдав. Уг алдаанаас болж нэг биткойны ханш - $872 тэрбум, нэг Этэриум - $81 тэрбумд хүрч, биткойныг зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэв. Ихэнх нь энэ үзэгдэлийг жирийн нэг системийн алдаа байсныг мэдсэн ч, нэг хэсэг нь сандарсны улмаас крипто хөрөнгөө зарж алдагдал хүлээв.
Nexo компани нь Bored Apes, CryptoPunks зэрэг NFT хөрөнгө барьцаалсан зээлийн үйлчилгээ нэвтрүүлэв. Тус компанийн хэрэглэгчид өмнө нь биткойн, этэриум зэрэг крипто хөрөнгөө барьцаанд тавьж зээл авч болдог байсан бол энэ удаад NFT хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой болов. NFT нь одоогийн байдлаар блокчэйн талбарт хамгийн огцом өсөлт үзүүлээд байна.
Reddit, Meta (Facebook), Visa, JPMorgan, Nike зэрэг томоохон компаниуд ирээдүйн хөгжилд нь крипто, блокчэйн ямар чухал болохыг ойлгож тус салбарын мэргэжилтнүүдийг ажилд авахаа зарлаад байна.
Reddit нь NFT арилжааны платформ хөгжүүлэх ахлах инженер
Meta (Facebook)
Meta нь крипто төлбөрийн системийг хөгжүүлэх менежер
Visa
Visa нь шинэ орлогын үүсвэр гаргах, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх Гүйцэтгэх захирал
Walmart
Walmart нь крипто хөрөнгөтэй холбоотой бараа бүтээгдэхүүн зах зээл дээр гаргах зорилгоор крипто хөрөнгийн мэргэжилтэн ажилд авахаа зарлажээ. Энэ нь Walmart компанийн криптотой холбоотой хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгааг илтгэв.
АНУ-ын хамгийн олон үзэгчтэй спортын наадам Super Bowl буюу “Америк Хөл бөмбөгийн Аварга Шалгаруулах тэмцээн” нь дунджаар 90 сая үзэгчтэй. Энэ тэмцээнд 30 секундийн зар сурталчилгаа тоглуулах эрхийг $6.5 саяар худалдаж авдаг. Тэгвэл Crypto.com 2022 оны 2-р сарын 13 нд болох тэмцээнд өөрийн сурталчилгаагаа байршуулах болсноо The Wall Street Journal-аар мэдээлжээ. Сонирхуулахад, Crypto.com өмнө нь Los Angeles Lakers ийн тоглодог Staples Center ийн нэрийг солих эрхийг $700 сая доллароор худалдаж авч байж.
Сэтгэгдлүүд (0)