Алхам 1: www.iDAX.exchange вэб хуудасны баруун дээр байрлах Нэвтрэх товчийг дарна.
Алхам 2: Нууц үгээ мартсан уу? товчийг дарж утасны дугаар эсвэл и-мэйл хаягаа оруулан Үргэлжлүүлэх товчийг дарна.
Алхам 3: SMS Баталгаажуулах код авах товчийг дарж, ирсэн код болон өөрийн регистрийн дугаараа оруулж Үргэлжлүүлэх товчийг дарна.
Алхам 4: Цаашид ашиглах нэвтрэх шинэ нууц үгээ зохиож Илгээх товчийг дарснаар нэвтэрч орох боломжтой болно.
Харилцагч та Ард Апп дээрх бүртгэлтэй утасны дугаараа гадаад утасны дугаараар сольсон бол www.idax.exchange-р нэвтрэн БҮРТГҮҮЛЭХ хэсэгт хандан бүртгэлээ шинээр үүсгээрэй.
www.idax.exchange-р өөрийн бүртгэлээр нэвтэрч ороод Профайл -Дансны жагсаалт хэсэгт хандана.
НЭГ: БИЧИГ БАРИМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ сонголтыг хийн ЕРӨНХИЙ хэсгийн мэдээлэл дээр улс, баталгаажуулалт хийх бичиг баримтын төрлийг сонгон Нэр, Овог, РД-аа оруулан ДАРААХ дээр дарна.
ХОЁР: БИЧИГ БАРИМТЫН ЗУРАГ ОРУУЛАХ хэсэг дээр өөрийн бичиг баримтын урд болон ар талын зураг, гарын үсэг болон бичиг баримтаа барьсан сельфи зургийг хавсарган ИЛГЭЭХ сонголтыг хийгээрэй.
Баталгаажуулах хүсэлт бүрэн зөв илгээснээс хойш ажлын 1-2 хоногт таны баталгаажуулалт хийгдэх болно.
iDAX арилжааны шимтгэл 0.2 хувь байна.
Виртуал хөрөнгө тус бүрийн зарлагын шимтгэл харилцан адилгүй тул та хэтэвчнээсээ зарлага хийх үедээ ШИМТГЭЛ хэсгээс шимтгэлийн мэдээллийг харах боломжтой.
DAX - Виртуал Хөрөнгийн Биржийн 1 жилийн ойн эйрдроп 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэрэглэгчдэд idax.exchange биржийн Хэтэвчинд MONT хэлбэрээр олгогдсон ба iDAX платформд шинээр нэвтэрсэн цөөн хэрэглэгчдийн мэдээлэл зөрөх асуудал гарсан тул хэтэвчинд нь эйрдроп байршаагүй хэрэглэгчид дараах Google Form-ыг бөглөнө үү:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSebxeZPzMrlQ4Ayawm2qoW0BZx4enrO0ytomdU6TI4-0XJJBA/viewform
Мөн iDAX платформд хараахан нэвтрээгүй, бүртгэл үүсгээгүй байгаа хэрэглэгчид сошиал хуудаст байршуулсан зааврын дагуу бүртгэлээ үүсгэнэ үү. Бүртгэл үүсгэснээс хойш 1 хоногийн дотор эйрдропыг байршуулах болно.
Сэтгэгдлүүд (2)