Их уналт уу их боломж уу

Биткойн нь 2021 оны 11 сарын 10-аас хойш 42 хувийн уналт үзүүлж $42,000 дээр тогтоод байна. Энэ нь сүүлийн 3 сарын хугацаанд хүрсэн хамгийн доод үнэ юм. Биткойны ханш уналтыг даган бусад койнууд мөн 20~70% ийн уналт үзүүлэв.

Биткойн нь 2021 оны 11 сарын 10-аас хойш 42 хувийн уналт үзүүлж $42,000 дээр тогтоод байна. Энэ нь сүүлийн 3 сарын хугацаанд хүрсэн хамгийн доод үнэ юм. Биткойны ханш уналтыг даган бусад койнууд мөн 20~70% ийн уналт үзүүлэв. Хачирхалтай нь ханш унаж байгааг ашиглан крипто хөрөнгө тэр дундаа биткойн худалдаж авах нь нэмэгдсэн байна. Сонирхуулахад: 

  1. Bitfarms биткойн олборлолтын компани биткойны ханш уналтын үед 50 орчим сая доллараар биткойн худалдаж авсан байна.

  2.  Долларын тэрбумтан, хөрөнгө оруулагч Bill Miller хувийн хөрөнгөнийхөө 50 хувийг биткойн болохыг олон нийтэд зарлав. 

Дэлхийн томоохон хөрөнгөтөнүүд ханш уналтын үеэр крипто хөрөнгө худалдан авч байгаа нь энэ салбар хөрөнгө оруулалтын ямар том боломж болсныг илэрхийлж буй. 

Уналт нь ямар учиртай вэ?

Шинжээчид крипто зах зээлийн уналтад нөлөөлж буй шалтгааныг дараах сэдвүүдтэй холбон тайлбарлаж байна.

Холбооны нөөц сангийн мэдэгдэл хэрхэн нөлөөлсөн бэ? 

FED буюу Холбооны нөөц нь АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг байгууллага юм. 

Холбооны нөөцөөс АНУ-д инфляц таамагласнаас илүү өсөх талаар мэдээлэл гаргасан. Уг мэдээлэлд үндэслэн Goldman Sachs 2022 оны 1 сарын 6 нд инфляц өссөнтэй холбогдуулан зээлийн хүү 2022 оны сүүл гэхэд 4 дахин ихсэх магадлалтай хэмээн мэдэгджээ. 

Инфляцын өсөлтөөс улбаалан зээлийн хүүг нэмэх болсон нь биткойны ханшид тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байна гэж судлаачид үзсэн байна. Учир нь хүмүүс зээлийн хүү бага байх үед зээл авч асуудлаа шийдвэрлэдэг байсан бол зээлийн хүүг өсгөснөөр биткойноо зарах үзэгдэл нэмэгдсэн байна. Үүнээс үүдэн биткойны ханш унаж байна гэж үзэж байгаа юм байна.

Казахстаны үймээн биткойны ханшид нөлөөлсөн үү? 

Казахсатан улсад эрх мэдлийн хэтийдлээс үүдэн иргэд нь маш том үймээн самууныг үүсгээд байгаа. Уг үймээнийг хяналтандаа авах үүднээс Казахстаны Засгийн газраас интернет холболтыг таслах шийдвэр гаргав. Тус улс нь биткойн олборлолтоороо дэлхийд 2 дугаарт ордог бөгөөд интернет тасарсантай холбоотойгоор биткойн олборлолт хийх боломжгүй болж биткойны Hash Rate буюу олборлолтын хүчин чадал 12 хувиар унасан байна. Гэхдээ олборлолтын хүчин чадал 12 хувиар унасан нь биткойны ханшид шууд утгаараа нөлөө үзүүлээгүй. Харин УНАЛТ гэдэг үгнээс үүдсэн хүмүүсийн айдас, сэтгэл зүйн байдал уналтын гол шалтгаан нь болсон гэж үзжээ. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд