Дэлхийн томоохон компаниуд метаверсд нэгдэв

Дэлхий дээр блокчэйн, метаверс салбарт хамгийн халуун үйл явдлууд өрнөсөөр байна. Энэ долоо хоногт ямар сонирхолтой үйл явдал болж байгааг дараах тоймоос уншаарай

Дэлхий дээр блокчэйн, метаверс салбарт хамгийн халуун үйл явдлууд өрнөсөөр байна. Энэ долоо хоногт ямар сонирхолтой үйл явдал болж байгааг дараах тоймоос уншаарай.

Дисней: Хүүхдийн Паркууддаа метаверсыг авчрах патентыг авлаа

Энэ технологи нь Дисней паркаар зочилж буй хүмүүст гар утсаа ашиглан ойр байгаа хана, прожектор, төхөөрөмжид өөрийн бүтээсэн виртуал ертөнцийг бодит амьдрал дээр тусгах бололцоог олгох юм.

Патентад нь анх 2020 онд бүртгүүлж байсан ба тухайн үед, метаверс, виртуал ертөнц нь өнөөдрийнх шиг олон нийтэд танигдаагүй байж.

2021 оны 11 сард Дисней компанийн Гүйцэтгэх Захирал Боб Чапек хэлэхдээ:

“Бид бодит амьдрал болон виртуал ертөнцийг холбож өгснөөр зохиолуудаа метаверс дотроо хязгаарлахгүйгээр илүү бодитоор хүргэх боломжтой болж байна” гэжээ. 

Binance.US нь оффиссоо “Portals” цахим орчинд байгуулж байна

Сүүлийн үед метаверс платформуудад алдартай дуучид, репперууд, урлагийн салбарынхан орж ирж байгаа билээ. Тэгвэл Portals нь илүү албан байгууллага, компаниуд руу чиглэсэн метаверс юм.

Одоогийн байдлаар Binance.US болон FTX бирж Portal метаверсд өөрсдийн виртуал оффис, орон зайгаа худалдаж авсан байна.

Portals нь Solana блокчэйн дээр гарсан учир өндөр хурдтай сүлжээндсуурилсан метаверс төслүүдийн нэг юм.

Samsung: Decentraland-д өөрсдийн метаверс дэлгүүрээ нээв

Samsung компани анхны метаверс дэлгүүрээ нээж байна. Энэхүү дэлгүүр нь Нью-Йорк хотын 837 Вашингтон гудамжинд байрлах салбарын дуураймал юм. Уг төсөл нь Covid-19 цар тахлын үед хэрэглэгчдэд виртуал дэлгүүрээр хэсэх нөхцлийг бүрдүүлж буй юм.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд