22 настай залуу долларын саятан болов

Бид 7 хоног бүрийн Пүрэв гарагт дэлхий ертөнцөд өрнөж буй крипто зах зээлийн хамгийн сонирхолтой үйл явдлуудыг түүвэрлэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаараас та крипто зах зээл бидний төсөөлснөөс хурдтай хөгжиж байгааг олж мэдэх болно.

Бид 7 хоног бүрийн Пүрэв гарагт дэлхий ертөнцөд өрнөж буй крипто зах зээлийн хамгийн сонирхолтой үйл явдлуудыг түүвэрлэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаараас та крипто зах зээл бидний төсөөлснөөс хурдтай хөгжиж байгааг олж мэдэх болно.

22 настай Индонези залуу өөрийн зургаар NFT бүтээж долларын саятан болов

Султан Гусаф Аль Гозали нь 22 настай, Индонезийн компьютерын шинжлэх ухааны оюутан юм. Тэрээр 18 наснаасаа хойш 4 жилийн хугацаанд өдөр бүр өөрийн селфиг дарж төгсөлтийн баяраар эргэн дурсахаар төлөвлөж байж.

Уг зургуудаа Гозали  NFT дээр минт хийхэд NFT сонирхогчид зургийг нь нийт $3 сая доллароор худалдан авах санал тавьжээ. Тус цуглуулгыг нэр  “Ghozali Everyday” бөгөөд өөрөө хэлэхдээ, ”Та бүхэн миний зургийг хүссэнэээрээ ашиглаж болох хэдий ч зүй зохисгүйгээр ашиглахгүй байхыг хүсье. Учир нь эцэг эхиийн маань урам хугарна шүү дээ. Миний зургийг сайтар харж хандана гэж найдаж байна” гэсэн байна.

Bloomberg: GameFi бол крипто зах зээлийн шинэ тренд

GameFi гэж яг юуг хэлж байгаа вэ? Энэ нь тоглоом тоглоод шагнал хожих танил мэдрэмжийг DeFi буюу төвлөрсөн бус санхүүтэй холбосон ойлголт юм. GameFi тоглогчид өөрсдийн хожсон зүйлсээ арилжах, зээлдүүлэх, түрээслүүлэх боломжтойгоос гадна тухай дижитал хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой юм. Хэрэв GameFi Биш бол Парк дээр хожсон чихмэлээрээ тийм зүйлс хийж чадахгүй шүү дээ.  

Блокчэйн тоглоом, метаверс, NFT зэрэг нь 2021 оны сүүлээр гарсан шинэ ойлголтууд хэдий ч ирээдүйд илүү хөгжинө гэдгийг Bloomberg онцолсон байна.

DappRadar буюу төвлөрсөн бус аппликэйшнд бүртгэлийн вэбсайт дээр, блокчэйн дээр суурилсан тоглоомуудын тоо 544 хүрч. 1 сарын эхний 7 хоногт шилдэг тоглоомд нийт $841 сая долларын гүйлгээ хийгдсэн байна.

Ямайк улсын ерөнхий сайд: 2027 он гэхэд ихэнх иргэд виртуал хөрөнгө ашигладаг болно гэв 

2022 оны эхний улиралд Ямайк улсын төв банк өөрсдийн виртуал хөрөнгө гаргахаар төлөвлөжээ. Тус улсын ерөнхий сайд Эндрю Холнесс Bloomberg-т өгсөн ярилцлагадаа “5 жилийн дотор нийт иргэдийнхээ 70 хувийг виртуал хөрөнгө ашигладаг болгоно.Төв банкны виртуал хөрөнгө буюу CBDC нь банкны нэмэлт зардлыг хэмнэж, санхүүгийн системд хүртээмжтэй байдлыг сайжруулах, засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд