2019 оны 1 сарын 20-ний өдөр буюу өнөөдрөөс 3 жилийн өмнөх энэ өдөр Монголын анхны блокчэйн технологид суурилсан урамшууллын оноо АрдКойн мэндэлжээ. Уг өдөр сар дэлхийд хамгийн ойр байрлаж, бүрэн хиртэлт явагдсан ховор үзэгдэл тохиож байсан ба Super Red Blood Wolf Moon буюу орчуулбал "Супер, Цусан, Чонон сар" гэж тэмдэглэгдэн үлдсэн байна.
Бирж дээр анх 1 төгрөгийн ханштайгаар арилжаалагдаж эхэлсэн ARDX нь богино хугацаанд 8,700 хувийн өсөлт үзүүлсэний зэрэгцээ, Монгол улсад крипто зах зээлийн түүчээлэгч, тугч нь болон гарч ирж байжээ.
Энэ хугацаанд АрдКойн гадаад, дотоодын нийт 7 бирж, 6 платформд бүртгэгдэж, хөрөнгийн зах зээлийн хүчтэй тоглогч Ард Санхүүгийн Нэгдлээр экосистемээ бүрдүүлсэн байна. Цаашид Ардкойны екосистемийг төрөлжүүлэн нэмэгдүүлж, Монгол улсад төдийгүй олон улсын хэмжээнд таниулан ажиллах зорилгынхоо хүрээнд Ард Холдингс Интернэшнл ХХК болон Ард Экс ХХК нь олон улсын томоохон байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Сэтгэгдлүүд (0)