АрдКойн бол блокчэйн технологид суурилсан Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн

АрдКойн бол урамшууллын оноо. Харин технологийн хувьд блокчэйнд суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн юм.
*Ардын Хувьцаа эзэмшигчдийн хурал 2019-өөс

АрдКойны талаар хэрэглэгчдийн зүгээс ирдэг түгээмэл асуултуудад Булган Ундрага ХК-ийн (КриптоҮндэстэн сан) Гүйцэтгэх Захирал Г.Мягмаржаваас тодрууллаа.

АрдКойн гэж юу вэ?

АрдКойн бол урамшууллын оноо. Харин технологийн хувьд блокчэйнд суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн юм. АрдКойныг блокчэйн дээр гаргаж буйгаараа бусад төрлийн урамшууллын оноотой харьцуулахад “хувьсгал” хийсэн гэж хэлж болно. Дэлхийн том санхүү болон технологийн компаниудын идэвхитэй сонирхож, хөрөнгө оруулалт хийж байгаа салбарт манай баг хамт олон ороод аль хэдийн 3 жилийн нүүрийг үзсэн байна.

АрдКойн өөрийн өвөрмөц онцлогоороо цаашид олон асуудлыг шийдэж, хөрвөх чадвар нь нэмэгдэх ба ирээдүйд асар их боломжуудыг бидэнд нээж өгөх боломжтой.

Бусад урамшууллын онооноос юугаараа ялгарах вэ?

1. Блокчэйн технологи дээр хийгдсэн Монголын анхны бүтээгдэхүүн

2. Хязгаарлагдмал тоо хэмжээтэй /5,158,308,000/

Бусад урамшууллын оноонуудын хувьд зах зээл дээр яг хэдэн ширхэг байдаг нь тодорхойгүй буюу тоо хэмжээ нь хязгааргүй, хүссэнээрээ гаргаад түүнийгээ буцаагаад 1 төгрөгөөр тооцож хөнгөлөлт үзүүлдэг. Тэгэхээр, тухайн бизнесийн эргэлт сайжрах тусам урамшууллын онооны үнэ цэн дагаад өсөх боломжтой гэж үзэхэд, хэрэв аль нэг компани нь 10 жилийн өмнө тогтсон тоо хэмжээтэй урамшууллын оноо гаргасан бол өнөөдөр ямархуу үнэ цэнэтэй байж болох байсан талаар бодоод үзвэл сонирхолтой хариу гарах байсан болов уу. Харин АрдКойн тогтсон тоо хэмжээтэй байдгаараа өөрийн үнэ цэнээ бий болгодог.

3. Хамгийн олон эзэнтэй

Дэлхий дээр блокчэйн технологид суурилсан урамшууллын оноонуудаас хамгийн олон харилцагчтай, амжилттай явж байгаа төслүүдийн тоонд орж байна. Бид одоогоор 550,000 гаруй АрдКойн эзэмшигчтэй болсон. Үүнээс топ эзэмшигчдийн тоог харвал:

1,000,000 дээш АрдКойнтой 218 эзэмшигч

100,000 дээш АрдКойнтой 1161 эзэмшигч байна.

4. Дэлхийн хаанаас ч, хаашаа ч шилжүүлэх боломжтой

Энэ бол хамгийн чухал чанар буюу хил хязгааргүй шилжүүлэг хийх боломжтой. Та өөр улсад явж байхдаа АрдКойн бүртгэгдсэн бирж дээр заран доллар болгон данс руугаа татаад, хүссэн зүйлдээ ашигласан ч болно.

5. Хамгийн сонирхолтой нь, ханш зах зээл дээр буюу бирж дээр тогтдог

Өнөөдөр таны цуглуулсан 1,000 АрдКойн ирээдүйд 1,000 доллар болчихвол гайхалтай биш гэж үү. Энэ нь борлуулалтаа нэмэгдүүлэх маш том суваг бөгөөд ханшийн хувьд Ардын урт хугацааны ажлын үр дүн болон бизнесийн эргэлтээс хамааран тогтоно. Үүнээс гадна блокчэйн технологийн хэрэглээ нэмэгдэх тусам АрдКойны давуу талууд илүү их болж, боломжууд улам тод мэдрэгдэнэ.

6. Тогтмол эрэлттэй

Ардын компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээ авсан харилцагч нартаа АрдКойныг урамшууллаар олгодог. Энэхүү урамшуулалд олгосон АрдКойноо зах зээл дээрээс буцаан худалдан авч тасралтгүй эрэлт бий болж байдаг.

АрдКойноо юунд зарцуулж болох вэ?

1. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаагаар солих боломж

Та бүтээгдэхүүн үйлчилгээ авч цуглуулсан АрдКойноо Ард Аппын DAX цэсээр Ардын Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаагаар сольж, үйлчлүүлсэн компанийнхаа эзэн болох боломж нээлттэй.

2. Урамшууллын оноогоо Ард Шопод зах зээлийн ханшнаас +20 төгрөгөөр тооцуулан, хөнгөлөлт авах боломжтой.

Та Ард Шопоос сонгосон барааныхаа үнийн дүнгийн 50 хүртэлх хувийг  АрдКойноороо хөнгөлүүлэн авч болно. Нэгэн онцлог шинж нь хөнгөлөлт эдлэхдээ DAX бирж дээр зарагдаж байгаа ханшаас 20 төгрөгөөр илүүгээр нэг АрдКойныг тооцуулах боломжтой.

3. Тэтгэврийн хуримтлалын сандаа зах зээлийн ханшнаас 20 хувь илүүгээр нэмж тооцуулах боломжтой.

Мөн биржээс АрдКойноо тухайн үеийн ханшаар худалдан аваад 20 хувь илүүгээр тооцуулан тэтгэврийн хуримтлалдаа хийж болно.

4. HODL УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР

Бид АрдКойны үнэнч хэрэглэгчдэдээ зориулан хадгалах тусам өсөх HODL урамшуулалт хөтөлбөр зарласан. Энэхүү хөтөлбөр нь АрдКойны онцлогийг танд  илүү тод харуулж чадна. Учир нь АрдКойн бол ханш хэлбэлздэг урамшууллын оноо бөгөөд энэ хөтөлбөр зарлагдсанаар хадгалсан хугацаанаас хамааран тоо хэмжээг нь өсгөх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ханшийн зөрүүгээс ашиг олох боломжтой,  мөн хадгалахын хэрээр хэмжээ нь ихсэх хэлбэрээрээ хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдийн шинжийг агуулсан цогц бүтээгдэхүүн болж илүү сайжирсаар байна.

5. Бирж дээр арилжаа хийх, Төгрөг, Биткойн, Доллар, болон бусад виртуал хөрөнгө руу хөрвүүлэх боломжтой.

Тэгвэл урамшууллын оноогоо хэрхэн цуглуулах вэ?

Хэрэглэгчид маань урамшууллын оноогоо Ард Апп татах, найзаа урих зэргээр ихэвчлэн цуглуулдаг. Бид илүү олуулаа болох зорилгоор урамшуулалд олгодог АрдКойны хэмжээгээ улам нэмэгдүүллээ. /доорх зургаас харж болно/ Урамшууллын хэмжээг нэмснээр Ардын компаниуд зах зээл дээрээс эргэн худалдан авах хэмжээ нь ч нэмэгдэж өндөр эрэлт бий болж, ханшинд эерэг нөлөө үзүүлэх юм. АрдКойн эзэмшигчид өсөх тусам Койны хэрэглээ, ашиглалт илүү өргөн цар хүрээг хамарч, Монголчууд Хөрөнгө Оруулагч Үндэстэн болоход нэг том алхам ойртох юм.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд