Дэлхийн улс орнууд крипто хөрөнгийг хуульчилж эхлэв

Блокчэйн, крипто салбарт хамгийн сүүлийн үед өрнөж буй олон улсын, шинэ соргог мэдээг бид цаг алдалгүй танд хүргэхээр зорьдог билээ. Энэ удаад крипто зах зээлийг дэлхийн бусад орнууд хэрхэн хуульчилж байгааг онцолж байна.

Блокчэйн, крипто салбарт хамгийн сүүлийн үед өрнөж буй олон улсын, шинэ соргог мэдээг бид цаг алдалгүй танд хүргэхээр зорьдог билээ. Энэ удаад крипто зах зээлийг дэлхийн бусад орнууд хэрхэн хуульчилж байгааг онцолж байна. 

ОХУ крипто хөрөнгийг мөнгөн тэмдэгтэд тооцохоор болов

ОХУ-ын Засгийн газар болон төв банкнаас крипто хөрөнгийг хуульчлах цаашлаад 6,000 рубль буюу 8,000 ам доллартай тэнцэхүйц мөнгөн тэмдэгтийг дижитал хэлбэрээр 2 дугаар сарын 18 өдөр зах зээлд гаргахаар төлөвлөжээ. Энэхүү мэдээллийг “Kommersant” сонин нэг талаараа хууль бус үйлдэл байж магадгүй хэмээн албан ёсны твиттер хуудсандаа өчигдөр нийтэлсэн байна.

Эх сурвалж: Cointelegraph

Венесуэл улс биткойнд 2-20 хувийн татвар ногдуулах талаар хэлэлцэв

Венесуэл улсын гипер инфляци ханшийн сулралтаас хамааран иргэд нь биткойнд хөрөнгө байршуулах тохиолдол ихсэж байна.

Үүнтэй холбогдуулан Венесуэл улсын үндэсний чуулган биткойноор их хэмжээний гүйлгээ хийсэн тохиолдолд 2-20 хувийн татвар ногдуулах талаар хэлэлцэв.

Уг асуудлыг Венесуэл улс өөрсдийн гаргасан криптовалют болох El Petro-ний үнэ цэнийг өсгөх төлөвлөгөө байж магадгүй хэмээн цахим ертөнцөд таамаглаж байна. Учир нь El Petro криптовалютын үнэ цэн нь сүүлийн 10 жилийн туршид 70 хувиар унав. 

Эх сурвалж: Cointelegraph

Энэтхэг улс өөрсдийн крипто хөрөнгийг гаргахаар боллоо

Энэтхэг улсын Сангийн сайд Нирмала Ситарян дижитал хөрөнгийн салбар хурдацтай өсөлт үзүүлж байгаатай холбогдуулан дижитал хөрөнгийн татварын хууль гаргаж, энэ Мягмар гарагаас эхлэн крипто хөрөнгийн орлогоос 30 хувийн албан татвар суутгаж, өөрсдийн крипто хөрөнгийг гаргахаар боллоо.

Одоогийн байдлаар Энэтхэг улсын төв банк дижитал мөнгөн тэмдэгтийг энэ оны 4 сард зах зээлд гаргахаар ажиллаж байна. 

Эх сурвалж: cnbc

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд