Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд А,B,C

Крипто зах зээлийн арилжаанд оролцогч болон оролцохоор зэхэж буй хэн бүхэнд хэрэгтэй крипто үг хэллэгийг багцлан хүргэж байна.

Крипто зах зээлийн арилжаанд оролцогч болон оролцохоор зэхэж буй хэн бүхэнд хэрэгтэй крипто үг хэллэгийг багцлан хүргэж байна. 

A

1.All Time High (ATH)

All Time High гэдэг нь дижитал хөрөнгийн зах зээл дээр хамгийн өндөр ханштай валют. Жишээ нь: Доллар, Биткойн 

2. AltCoin- АлтКойн 

АлтКойн гэдэг нь Биткойн- оос өөр нэгэн төрлийн дижитал хөрөнгийн мөнгөн тэмдэгт юм.

3. Ask Price-Борлуулалтын үнэ

Боруулалтын үнэ гэдэг нь борлуулагч тухайн бүтээгдэхүүний ханшийг хамгийн бага үнээр  зах зээлд гаргах үйл явц

4. 51% Attack-51%-ийн дайралт

51%-ийн дайралт гэдэг нь хувь болон хэсэг бүлэг хүмүүс 50%-иас дээш хувьцаа эзэмшихийг хэлнэ.

5. Absolute Advantage-Туйлын давуу тал 

Туйлын давуу тал гэдэг нь нэг улс орон эсвэл хэсэг бүлэг хүмүүс хамгийн бага зардлаар зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж бусадтай харьцуулахад өндөр ашиг олох үйл явц юм. 

6.Angel Investor-Сайн хөрөнгө оруулагч

Сайн хөрөнгө оруулагч гэдэг нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж өөрийн хувийн хөрөнгөөсөө санхүүгийн туслалцаа үзүүлдэг хүн. 

7.Active Management-Идэвхтэй хөрөнгө оруулалт 

Идэвхитэй хөрөнгө оруулалт гэдэг нь үнэт цаасны хөрөнгө оруулагчид болон брокерууд зах зээлээс ашиг олох төлөвлөгөө боловсруулах үйл явц юм.

8.  AirDrop- Айр Дроп

Айр Дроп гэдэг нь дижитал хөрөнгийг олон нийтэд хувиарлах үйл явц юм

9. Anti Money Laundering-“Мөнгө Угаалтын Эсрэг” хууль 

Авилга, нууц татвар зэрэг хууль бус мөнгө олохоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих зорилготой хууль, тогтоомж юм.

10. Arbitrage-Арбитр 

Хоёр өөр зах зээлийн үнийн зөрүүнээс өөрт ашигтай байдлаар худалдан авалт болон борлуулалт хийх үйл явц

B

1. Bag-буюу Цүнх

Крипто зах зээлийн мөнгөн тэмдэгтийг (койн,токен) хэмжих нэгж 

2. Bear Market- “Баавгай” зах зээл 

“Баавгай” зах зээл гэдэг нь уламжлалт болон дижитал зах зээл дахь уналтыг нэрлэсэн хэллэг

3. Bull Market- “Бух” зах зээл

“Бух” зах зээл гэдэг нь уламжлалт болон дижитал зах зээл дахь өсөлтийг нэрлэсэн хэллэг 

4. Bitcoin-Биткойн 

Дижитал хэлбэрт шилжсэн мөнгөн тэмдэгт 

5. Bots- Бот 

Тохиргооны дагуу арилжаа хийх програм хангамж

6. Bitcoin ATM 

Биткойн болон бусад дижитал мөнгөн тэмдэгтүүдийг ашиглаж болох машин 

7. Block- Блок

Дижитал гүйлгээний мэдээллүүдийг хадгалдаг программ хангамж 

8. BlockChain- Блокчейн 

Дижитал гүйлгээг он, сар, өдрөөр жагсаасан жагсаалт 

9. Bitcoin Core- Биткойн Кор 

 Биткойн Кор гэдэг нь хэрэглэгчдийг Биткойнтой холбож байгаа гол программ хангамж 

10.Block Explorer- Блок Эксплорер 

“Блок Эксплорер” гэдэг нь дижитал гүйлгээ болон гүйлгээний түүх, тайланг  харах боломжтой цахим блокчейн хуудас юм.

C

1.Cyber Crime

Цахим гэмт хэрэг

2.Coin-Койн 

Койн гэдэг нь дижитал хэлбэрийн бэлэн мөнгө. Биткойноос бусад төрлийн койнуудыг хэлнэ. 

3.Central Bank Digital Currency (CBDC)-Төв банкны цахим валют 

Төв банкнаас гаргасан дижитал мөнгө

4. Consensus-Консенсас 

Консенсас блокчэйн системийн бүх оролцогчид санал нийлэхийг хэлнэ.

5. Circulating supply-Эргэлдэх хэмжээ 

Олон нийтийн гүйлгээ, арилжаанд эргэлдэж буй койн болон токены тоо хэмжээ

6. Cloud Mining-Үүлэн олборлолт

Төвлөрсөн компанийн зүгээс олгож буй төхөөрөмжийг цахимаар зээлэн ашиглах блокчэйн олборлолт

7.Cold Wallet

Крипто валютаа хадгалах биет төхөөрөмж

8. Crypto Bubble

Крипто зах зээлд үнийн хэт өсөлтөөс болж “хөөс хаграх” буюу огцом уналт ирэх үйл явц

9. Custody

Крипто хөрөнгийг хамгаалах, хадгалах үйлчилгээ

10. Crowd Funding- Олон нийтийн санхүүжилт 

Олон нийтээс мөнгө татан төвлөрүүлэх үйл явц

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд