Анхны метаверс банк мэндэллээ

Дэлхий дахинд крипто зах зээл, дижитал шилжилтийн талаар сонирхолтой үйл явдлууд өрнөсөөр байна. Энэ цаг үетэйгээ хөл нийлүүлье гэвэл энэ салбарын мэдээллээс бүү хоцроорой.

Дэлхий дахинд крипто зах зээл, дижитал шилжилтийн талаар сонирхолтой үйл явдлууд өрнөсөөр байна. Энэ цаг үетэйгээ хөл нийлүүлье гэвэл энэ салбарын мэдээллээс бүү хоцроорой. 

ОХУ биткойн олборлолтыг хуульчлах асуудал анхаарал татсаар байна 

Оросын Холбооны Улс биткойн салбарт Америк улсын дараа орох томоохон зах зээл болтлоо хөгжсөөр байна. 

“Izvestia” сонины мэдээлж байгаагаар дижитал биткойн олборлолт нь Оросын Холбооны Улс төдийгүй хөрш зэргэлдээ Казахстан, Иран зэрэг улсуудад санхүүгийн томоохон өөрчлөлт авчрахаар байгаа бөгөөд Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путин энэ тал дээр эерэг байр суурьтай байгаагаа мөн илэрхийлжээ. Харин Оросын Холбооны Улсын Төв банк улсын санхүүгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж биткойн олборлолтыг түр хойшлуулах саналтай байгаагаа өнгөрөгч хоёр дахь өдөр мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Decrypt.co

“JP Morgan” дижитал ертөнц дахь анхны банк боллоо. 

 АНУ хамгийн том банк болох “JP” Morgan” блокчэйнд суурилсан дижитал ертөнц дахь анхны банкыг Metajuku Mall (Метажүкү молл)-д “Onyx” (Оникс) нэртэйгээр нээлээ. 

“JP Morgan” банкнаас гаргасан тайлангийн мэдээллээр одоогоор 54 тэрбум ам.долларын зардал гаргасан хэдий ч 1 их наяд ам.доллар буюу уламжлалт зах зээлтэй харьцуулахад хоёр дахин их ашиг олох боломжтой гэдгийг мэдэгджээ. 

“JP Morgan” банк дижитал ертөнцийг ашиглан шинэ арга барилаар хөгжиж байгаа нь бусад Adidas, Nike, Samsung зэрэг томоохон компаниудыг дижимал ертөнц рүү ороход ихээхэн түлхэц болж байна.

Эх сурвалж: Coin Telegraph

Coinbase биржийн “Үнэгүй биткойн” зар нь системд асуудал учруулав

Superbowl нь Америк хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд үүнд, хувь байгууллагууд 30 секундын зар сурталчилгааг $6 сая ам доллар хүртэлх үнэтэй байршуулдаг билээ.

Энэ жилийн зар сурталчилгаанд, дэлхийн крипто хөрөнгийн бирж дундаа хоёрт ордог Coinbase нь 1 минутын турш QR кодыг байршуулсан байна. Энэхүү QR кодын уншуулснаар $15 үнэ бүхий биткойн үнэгүй авах эрхтэй байж.

Гэвч, зар сурталчилгаа нь хэт их хандалт авсан тул. Вебсайт нь ачааллаа дийлэлгүй унтарч 5 минутын дараа хэвийн ажиллав.

Түүнчлэн, Coinbase ийн өрсөлдөгч болох FTX мөн өөрсдийн зар сурталчилгааг байршуулж, олон нийтэд крипто хөрөнгийг танилцуулсаар байна.

Эх сурвалж: Decrypt.co

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд