Крипто үг хэллэг U, V, W

Криптовалют сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй крипто үг хэллэгийн дараагийн хэсгийг багцлан хүргэж байна.

U

Utility Token – Хэрэглээний Токен

Экосистемийн хэрэглээнд зориулагдсан токеныг хэлнэ. Жишээ нь: АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн экосистемийн хэрэглээний токен юм

Unconfirmed – Баталгаажаагүй

Гүйлгээ хийх захиалга нь блокчэйн дээр залгагдаагүй үе

Unrealized Profit & Loss

Позицоо хаагаагүйгээс үүсэх тухайн үеийн ашиг/алдагдал

Unpremissioned Ledger

Олон нийтэд нээлттэй, төвлөрсөн бус лежер технологи

V

Validator – Баталгаажуулагч

Proof of Stake (POS) буюу тухайн крипто төслийг заасан хэмжээгээр эзэмшсэнээр

гүйлгээг баталгаажуулах эрх олгогддог бөгөөд гүйлгээг баталснаар цалинждаг

Vanity Address

Өөрийн сонгомол үсэг тоотой крипто хаяг

Volatility – Савалгаа

Зах зээл дэх ханшийн өөрчлөлтийг хэмждэг хэмжигдэхүүн

Volume – Арилжааны хэмжээ

Тодорхой цаг хугацааны интервалд хэр их криптовалют арилжаалагдсаныг илтгэдэг тоон үзүүлэлт

W

Wallet - Хэтэвч

Криптовалютыг илгээх болон хүлээн авахад хэтэвчийг ашигладаг. Хэтэвчүүд нь хоут, колд, цаасан төрөлд ангилагддаг

Wash Trade

Тухайн крипто хөрөнгийг тогтмол зарж, худалдан авч, хийсвэр үйл ажиллагаа бий болгодог залилангийн нэгэн төрөл

Weak Hands

Diamond Hand-ын эсрэг үг бөгөөд, үнийн жижиг уналтад сэтгэлийн хөөрлөөр хандан, шууд зарж гарах үйл явц

Web 3.0

Төвлөрсөн бус серверүүдийн хамтын ажиллагаа дээр тулгуурласан вэб

Whale – Халим

Тухайн криптовалютын үнийн савлагаанд нөлөө үзүүлэхүйц хэмжээг эзэмшдэг хөрөнгө оруулагч

Whitepaper

Хөрөнгө оруулагчдад тухайн крипто төслийн талаарх мэдээлэл өгөх зорилготой баримт бичиг

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд