Крипто үг хэллэг X, Y, Z

Криптовалют сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй крипто үг хэллэгийн дараагийн хэсгийг багцлан хүргэж байна.

X

x86 Virtual Machine (Qtum)-Виртуал Машин

Qtum хөгжүүлэгчдэд өөрийн сонгосон хэл дээр ухаалаг гэрээ хийх боломжийг олгодог compiler

xPub (Extended Public Key) - Нууцлалын Мастер Түлхүүр

Зарим төрлийн крипто хэтэвчийн хаягийн нууцлалыг тодорхойлоход ашигладаг тусгай hash түлхүүр

Y

Yield Curve - Ашгийн муруй

Тогтмол хүүтэй хөрөнгө оруулалтын өгөөж болон цаг хугацаа хоорондын хамаарлыг харуулсан шугам

Yield Farming

Төвлөрсөн бус зах зээлд крипто хөрөнгө оруулалт хийх замаар ашиг олохыг хэлнэ. Энэ нь ихэвчлэн төвлөрсөн бус санхүүгийн хөрөнгийн санг бүрдүүлэхэд ашиглагддаг.

Yield Sensitivity

Тогтмол орлоготой хөрөнгийн ханш хэрхэн өөрчлөгдөж буйг харуулдаг хэмжүүр

Z

Zero Confirmation/Unconfirmed Transaction - Баталгаажаагүй гүйлгээ/Хүлээгдэж буй гүйлгээ

Блокчэйнд бүртгэгдээгүй болон бүрэн баталгаажаагүй гүйлгээг ингэж нэрлэдэг. Гүйлгээ бүртгэгдсэн блок нь тодорхой тооны блокыг ардаа өрснөөр бүрэн баталгааждаг.

Zero Knowledge Proof

Бүх тал мэдээллээ бүрэн солилцох шаардлагагүйгээр гүйлгээ хийх боломжийг олгодог алгоритм

Zk-SNARKs

Тэг мэдлэг (zero-knowledge) Криптографын нэг төрөл

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд