Крипто Цагаан Толгой

Криптовалют сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй крипто цагаан толгойг хүргэж байна.

Криптовалют сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй крипто үг хэллэгийн цагаан толгойг хүргэж байна.

A

AltCoin

Биткойноос өөр нэгэн төрлийн дижитал хөрөнгийн мөнгөн тэмдэгт юм.

B

Bitcoin 

Дижитал хэлбэрт шилжсэн мөнгөн тэмдэгт 

C

Coin

Койн гэдэг нь дижитал хэлбэрийн бэлэн мөнгө. Биткойноос бусад төрлийн койнуудыг хэлнэ. 

D

Decentralized Finance (DeFi)

Санхүүгийн үйлчилгээг банк болон дундын зуучгүйгээр хоёр хүн хоорондоо шууд тохиролцон хийх блокчэйн технологи 

E

Exchange

Койн, хувьцаа зэрэг крипто мөнгөн тэмдэгтүүдийг арилжих боломжтой зах зээл юм.

F

Falling Knife

Зах зээл дээр үнэ нь буурч байгаа эсвэл буурах магадлалтай хөрөнгөд арилжаа хийхийг “Falling Knife” гэнэ

J

JOMO

FOMO  эсрэг үг.  “Joy of Missing Out” буюу тухайн үйл явдлаас хоцорсонд баярлах гэдэг үгийн товчлол

K

Know Your Customer (KYC)

Байгууллага өөрийн хэрэглэгчээ таних үүднээс зайлшгүй шаарддаг бичиг баримт

L

Lighting Network 

Биткойны гүйлгээний хурдыг сайжруулах зорилготой давхар бичилт

M

Mining

Блокчэйн нетворк дээр гүйлгээг баталгаажуулах үйл явц

N

Non-Fungible Token (NFT)

Блокчэйн дээр хоорондоо дахин давтагдашгүй онцлог бүхий криптовалют

O

Order Book

Криптовалют, хувьцаа худалдан авах захиалгын тоо

P

Phishing

Хэрэглэгчийн бүртгэл рүү танихгүй этгээд зөвшөөрөлгүй, хууль бусаар халдах

R

Ripple

Их хэмжээний хөрөнгөөр бага зардалтай, түргэн шуурхай гүйлгээ хийх зорилготой БСБ-д зориулагдсан криптовалют 

S

Satoshi (SATS)

Биткойны хамгийн жижиг нэгж ширхэг. 0.00000001 BTC

T

Tokenize - Токенжуулах

Бодит амьдрал дээрх эд хөрөнгийг дижиталжуулах үйл явц, тухайн хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэн ашиглахад хялбаршуулж өгдөг.

Utility Token

Экосистемийн хэрэглээнд зориулагдсан токеныг хэлнэ. Жишээ нь: АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн экосистемийн хэрэглээний токен юм

Volume

Тодорхой цаг хугацааны интервалд хэр их криптовалют арилжаалагдсаныг илтгэдэг тоон үзүүлэлт 

Whitepaper 

Хөрөнгө оруулагчдад тухайн крипто төслийн талаарх мэдээлэл өгөх зорилготой баримт бичиг

X

xPub (Extended Public Key)

Зарим төрлийн крипто хэтэвчийн хаягийн нууцлалыг тодорхойлоход ашигладаг тусгай hash түлхүүр

Y

Yield Curve

Тогтмол хүүтэй хөрөнгө оруулалтын өгөөж болон цаг хугацаа хоорондын хамаарлыг харуулсан шугам

Z

Zero Knowledge Proof

Бүх тал мэдээллээ бүрэн солилцох шаардлагагүйгээр гүйлгээ хийх боломжийг олгодог алгоритм

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд