Веб 3.0 гэж яг юу вэ? Энэ технологи санхүүгийн салбарыг хэрхэн өөрчлөх бол? Энэ нийтлэлээр сүүлийн арван жил дэх Веб 3.0 технологийн хөгжил, Биткойноос эхлээд NFT технологи хүртэл болон зах зээл дээрээ байгаа ялгаатай токенуудын талаар тайлбарлахыг хичээлээ. Дараагийн удаад бид биткойн болон NFT-ын талаар дэлгэрэнгүй хүргэх болно.
Вэб 3.0 гэдэг нь хэрэглэгчдэд өөрсдийн хувийн мэдээлэл мөн цаашлаад гүйлгээгээ удирдах боломжийг олгодог интернэтийн дараагийн хувьсгал юм.
Блокчэйн технологи нь бидний интернэттэй харьцах байдлыг өөрчилж чадах юм. Учир нь Вэб 3.0 программууд нь аль нэг платформ дээр суурилахын (Facebook, Twitter, YouTube гэх мэт) оронд илүү хэрэглэгч төвтэй байдгаараа онцлог. Хэрэглэгчдэд хувийн мэдээллээ удирдах боломжийг илүү их олгох бөгөөд тэдэнд өөрсдийн цахим орчин дахь хувь шинжээ эзэмшиж, удирдах бололцоог олгох юм. Блокчэйн технологийн тусламжтайгаар санхүүгийн салбар илүү үр ашигтай, ил тод шийдлүүдийг гаргаж ирэх бололцоотой болж байна. Блокчэйн технологи нь өөрчлөх боломжгүй бүртгэл дээр гүйлгээг мөнхөд бүртгэдэг тул санхүүгийн программуудад итгэлцэл шаардлагагүй дэд бүтцийг үүсгэх бололцоог олгох юм.
Сэтгэгдлүүд (0)