Баавгай зах зээл буюу хөрөнгийн зах зээл ихээхэн уналттай үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй байдаг вэ?

Баавгай зах зээл буюу томоохон уналтууд хөрөнгө оруулагчдад хүндээр тусаж магадгүй боловч өөрсдийн багцаа зөв бүрдүүлснээр бэрхшээлийг даван туулах боломжтой.

Авууштай санаа:

Баавгай зах зээл буюу томоохон уналтууд хөрөнгө оруулагчдад хүндээр тусаж магадгүй боловч өөрсдийн багцаа зөв бүрдүүлснээр бэрхшээлийг даван туулах боломжтой.

Баавгай зах зээл нь ихэвчлэн айдсаас болж улам дорддог. Иймд, хөрөнгө оруулагчид тайван байж, хувьцаануудаас хямд үнээр авч байж болно.

Мэргэжлийн хөрөнгө оруулагч Warren Buffet-ын “бусад хүмүүс айдастай байхад шуналтай байж, шуналтай үед айдастай бай” гэж хэлсэн зөвлөгөөг бодолцож үзэх хэрэгтэй.

Баавгай зах зээл гэж юу вэ?

Нийтлэг ойлголтоор хөрөнгийн зах зээл хамгийн сүүлд тохиосон дээд ханшаасаа 20 буюу түүнээс дээш хувиар унасныг баавгай зах зээл гэдэг. Ихэнх шинжээчид баавгай зах зээлийг үеэс үед болж байдаг хэвийн үзэгдэл гэж хардаг. Уналттай үед мэргэжлийн хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хувьцаанаас илүү тогтмол өгөөжтэй бонд зэрэг бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг. 

Баавгай зах зээлтэй үед яах хэрэгтэй вэ?

Хамгийн түрүүнд тайван байж, сандарсан үедээ шийдвэр гаргахгүй байх нь чухал. Шунал болон айдас нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн том дайсан болж байдаг. 

Паникт орсон үедээ хувьцаагаа зарахгүй байх

Хэрвээ та уналт эхлэхээс өмнө хөрөнгө оруулалтын багцаа тааруулж бүрдүүлээгүй бол бүх хувьцаагаа зарахаас өмнө сайтар бодох нь зүйтэй. 2008 оны санхүүгийн хямралаар сандарч зараагүй хүн ердөө 2-3 жил уналттай тулгарсан ч 5 жилийн дараа гэхэд хүчтэй өсөлттэй болох гэх мэтчилэн. 

Хөрөнгийн зах зээл сэргэнэ гэдэгт итгэлтэй байж, сэргэлтийн дохиог анхааралтай ажиглаж байх хэрэгтэй.

Баавгай зах зээлийн үеэр хувьцааны ханш дунджаар 36% унаж байсан бол бухын зах зээлээр 114% өсөж байсан юм. 1999 онд технологийн компаниуд хэтэрхий их хөөсрөлттэй үнэлгээтэй байсан тул 2000-2002 оны хооронд томоохон уналт болсон. 2003 оноос эхлэн компаниудын ашиг өссөнөөр хөрөнгийн зах зээлд сэргэлт явагдсан.

Макро эдийн засгийн мэдээнд анхаарал хандуулж байх хэрэгтэй.

Дотоодын нийт бүтээгдэхүүн, ажилгүйдлийн түвшин, инфляцын түвшингийн талаар мэдээнд анхаарал хандуулснаар хямрал дуусаж сэргэлт эхлэх гэж буйг илүү оновчтой олж мэднэ.

Баавгай зах зээлийн үед хувьцаа авах нь зөв үү?

Хувьцаа авснаар таны санхүүгийн нөхцөл байдалд эрсдэл учруулахгүй гэж үзэж байвал хямд үеэр авч байх нь оновчтой үйлдэл юм. Ялангуяа авахаар судалж байгаа компанийн ашиг, өр төлбөрийн нөхцөл байдал нь харьцангуй сайн байгаа бол.

Баавгай зах зээл хэр удаан үргэлжилдэг вэ?

Дэлхийн II дайнаас хойш баавгай зах зээл 17 удаа тохиож байсан ба дунджаар 35.8 хувийн уналттайгаар 13 сар үргэлжилдэг байна.

 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд