Крипто зах зээлийн арилжаанд оролцогч болон оролцохоор зэхэж буй хэн бүхэнд хэрэгтэй крипто үг хэллэгийг багцлан хүргэж байна. J, K, L, M
Jager - Жагер
BNB койны хамгийн жижиг хэмжээг нэрлэдэг. 1 Жагер = 0.00000001 BNB
JOMO - ЖОМО
FOMO эсрэг үг. “Joy of Missing Out” буюу “тухайн үйл явдлаас хоцорсонд баярлах гэдэг үгийн товчлол
Know Your Customer (KYC) Баталгаажуулалт
Байгууллага өөрийн хэрэглэгчээ таних үүднээс зайлшгүй шаарддаг бичиг баримт
Large Cap - Том зах зээлийн үнэлгээ
Крипто зах зээл дэх нийт хөрөнгийн хэмжээ 10 тэрбум ам.доллараас илүү гарах үйл явц
Layer 0 - Төвшин 0
Протокол, олборлогч, техник тоноглол зэрэг блокчэйны экосистемийг бүрдүүлж буй суурь бүтэц
Layer 2 - Төвшин 2
Хоёрдогч протокол буюу үндсэн блокчэйн нетворк дээр бичигдэх ба үндсэн төслийн алдаа дутагдлыг засах зорилготой
Laser Eyes - Лазер нүд
Биткойны үнийг 100,000 ам.доллар хүргэх зорилготой цахим ертөнцөөр биткойны ирээдүйд итгэж буй хүмүүс нүднээсээ лазер цацруулж байгаа мэт зургаа байршуулав
Leverage - Хөшүүрэг
Брокероос мөнгө зээлж, илүү өндөр дүнтэй арилжаа хийх боломж
Lighting Network
Биткойны гүйлгээний хурдыг сайжруулах зорилготой давхар бичилт
Liquidity - Хөрвөх чадвар
Криптовалют богино хугацаанд бэлэн мөнгө болон хувирах чадвар
Long
Ирээдүйд өндөр үнээр зарж ашиг хийх зорилготой криптовалютыг худалдан авах үйл явц
Mainnet- Мейннэт
Блокчэйн протокол нь эцсийн байдлаар хөгжүүлэгдэж дууссан. Олон нийтийн арилжааны түүх нь блокчэйн технологи дээр хадгалагдаж, батлагдаж эхлэх шат.
Margin Trading - Маржин арилжаа
Брокероос өндөр дүнтэй зээл авч, арилжаа хийх
Market Capitalization- Зах зээлийн үнэлгээ
Койны зах зээл дээрх нийлүүлэлтийг тухайн үеийн үнэтэй үржүүлж бодох
Meme Coin- Мийм Койн
Блокчэйн дээр ямар ч дэвшилтэт өгөөжгүй, эзэмшигчдэдээ тоглоом, шоглоомоор өндөр өгөөж амладаг токен
Mempool- Мемпүл
Баталгаажаагүй гүйлгээг хадгалдаг Node-ын механизм буюу блокчэйн дээр хараахан нэмэгдээгүй байх
Mid Cap- Дунд зах зээлийн үнэлгээ
$5~$10 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй койн/төсөл
Mining- Олборлолт
Блокчэйн нетворк дээр гүйлгээг баталгаажуулах үйл явц
Сэтгэгдлүүд (0)