Криптовалют сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй крипто үг хэллэгийн дараагийн хэсгийг багцлан хүргэж байна. N, O, P
Node - Зангилаа
Дата хадгалж, блокчэйн технологийг ажиллуулахад хэрэгцээтэй суурь компьютер(ууд)-ыг хэлнэ.
Non-Fungible Token (NFT) - Дахин давтагдашгүй токен
Блокчэйн дээр хоорондоо дахин давтагдашгүй онцлог бүхий криптовалют
Nonce - Санамсаргүй тоо
Криптографын хэш функцэд хэрэглэдэг зөвхөн нэг удаа ашиглах боломжтой то
Off-Chain
Гүйлгээ болон шимтгэлийг бууруулах зорилготой блокчэйн нетворкоос гадуур хийгддэг шилжүүлэг
On-Chain
Гүйлгээ нь блокчэйн дээр бүртгэгдэж, олон нийтэд нээлттэй болохыг хэлнэ
Open Source
Тухайн криптовалютын/програмын кодыг нээлттэй байлгах үйл явц
Order Book Захиалга
Криптовалют, хувьцаа худалдан авах захиалгын тоо
Pair - Хослол
Арилжаа хийхэд, нэг валютыг нөгөөтэй жишиж үнэлгээ тогтох процесс
Peer-to-Peer (P2P)
Хоёр болон түүнээс дээш компьютер, төвлөрсөн серверын шаардлагагүйгээр хамтран ажиллах
Pegged Currency
Үнэ активыг тодорхойлоход хэвээр байх валют
Жишээ нь: 1 USDT is pegged to 1 USD. Үүнийг тогтвортой койн ч гэж нэрлэдэг
Phishing
Хэрэглэгчийн бүртгэл рүү танихгүй этгээд зөвшөөрөлгүй, хууль бусаар халдах
Proof-of-Work - Ажлын баталгаа
Блокчэйн технологийн үндсэн зөвшилцөх алгоритм бөгөөд энэ нь компьютерууд системээс өгөгдөх бодлогыг уралдан бодож, эхэнд хариуг нь олсон компьютерыг урамшуулах байдлаар ажилладаг
Proof-of-Stake - Барьцааны баталгаа
Блокчэйны зөвшилцөх алгоритмын нэг төрөл бөгөөд тухайн криптовалютыг тодорхой хэмжээгээр эзэмшсэн нөхцөлд гүйлгээг баталгаажуулах эрх нь олгогддог
Сэтгэгдлүүд (0)