Крипто үг хэллэг R, S, T

Криптовалют сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй крипто үг хэллэгийн дараагийн хэсгийг багцлан хүргэж байна.

R

Recovery Seed - Сэргээх

Крипто хэтэвчид нэвтрэх дурын 12-14 үгээс бүрддэг үгсийн дараалал

Ring signature - Цагирган гарын үсэг

Гүйлгээ бүрийг буцаж харах боломжийг хаасан алгоритм

Ripple - Риппл

Их хэмжээний хөрөнгөөр бага зардалтай, түргэн шуурхай гүйлгээ хийх зорилготой банк санхүүгийн байгууллагад зориулагдсан криптовалют

Roadmap - Ажлын зураглал

Тухайн төслийн алсын хараа

Rug Pull - Санхүүгийн залилан

Төслийн хөгжүүлэгч нь ашгаа аваад төслийг орхин гарах санхүүгийн залилангийн нэг төрөл

S

Satoshi (SATS) - Сатоши (SATS)

Биткойны хамгийн жижиг нэгж ширхэг. 0.00000001 BTC

Soft fork - Софт форк (хөнгөн салаа)

Үндсэн блокчэйнд сайжруулалт, шинэчлэлтийн зорилгоор хийгддэг процесс

Segwit - Сэгвит

Софт форкын нэг төрөл бөгөөд тусгаарлагдсан гэрч буюу Биткойны блок бүрт багтсан баталгаажуулалтын гарын үсгийг блокод багтаахгүйгээр тусгаарлаж, блокоо дагах хэлбэрээр өөрчилдөг

SHA-256 - SHA-256 Хэш алгоритм

Ямар ч хэмжээтэй өгөгдлийг математик загварчлалаар тооцоолох дахин давтагдашгүй 64 ширхэг хэш үнэлгээ

Smart contract - Ухаалаг гэрээ

Этэриум дээр суурилсан гуравдагч этгээд буюу зуучлагчийн оролцоогүйгээр хийгдэх гэрээ

T

Taproot

Биткойны гүйлгээг хямд бөгөөд нууцлалыг сайжруулах зорилгоор хийсэн хөнгөн салаа

Token - Токен

ICO хийхэд ашиглагддаг криптовалют

Transaction Fee - Гүйлгээний шимтгэл

Блокчэйн дээр гүйлгээ хийхэд төлөх гүйлгээний шимтгэл

Tokenize - Токенжуулах

Бодит амьдрал дээрх эд хөрөнгийгн дижиталжуулах үйл явц, тухайн хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэн ашиглахад хялбаршуулж өгдөг.

Total Value Locked (TVL) - Нийт барьцаалагдсан хөрөнгө

Тухайн төслийн протокол дахь стэйк буюу барьцаалагдсан хөрөнгийн хэмжээг хэлнэ

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд