Блокчэйн гэж юу вэ? Түүний хэрэглээ

“Блокчэйн” гэх үг биткойны өсөлтөөс хойш буюу сүүлийн хэдэн жилд сонсогдох болсон. Ханшийн өндөр хэлбэлзэлтэй учраас биткойныг бид илүү мэддэг ч чухам блокчэйн- биткойн хоорондын ялгааг төдийлөн сайн ойлгодоггүй.

“Блокчэйн” гэх үг биткойны өсөлтөөс хойш буюу сүүлийн хэдэн жилд сонсогдох болсон. Ханшийн өндөр хэлбэлзэлтэй учраас биткойныг бид илүү мэддэг ч чухам блокчэйн- биткойн хоорондын ялгааг төдийлөн сайн ойлгодоггүй.

Блокчэйн гэж юу вэ?

Ердөө л гүйлгээ бүртгэдэг цахим бүртгэлийн систем юм:

Блокчэйнд давуу тал бий юу?

Мэдээж тийм.

  • Ил тод

  • Нээлттэй

  • Гуравдагч талын оролцоогүй

  • Мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын баталгаа

  • Төвлөрсөн бус шийдэл (Бүх мэдээлэл нэг дор хадгалагдахгүй, дэлхий даяар сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдэд хадгалагддаг)

Аливаа мэдээллийг хэн ч хэзээд устгах, засах боломжгүй нь энэ технологийн “амин сүнс” юм.

Блокчэйнд шилжсэн улс орнуудын жишээ:

  • Солонгос Улс Төрийн үйлчилгээнийхээ 35 хувийг блокчэйнд шилжүүлснээ 2019 оны сүүлээр зарласан

  • Индонези Улсын Ерөнхийлөгч, Төрийн албаныхаа 2 албан тушаалыг үгүй болгож, хиймэл оюун ухаан, блокчэйнээр тухайн ажлыг гүйцэтгүүлнэ гэсэн тушаалаа мөн өнгөрөгч оны сүүлээр гаргав

  • Сүүлд Хятадын Ардын Банк блокчэйн дээр өөрийн цахим мөнгийг гаргахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн бөгөөд үүний үр дүнд хяналт сайжрах, мөнгөн шилжүүлэг, олон улсын гуйвуулга илүү хялбар болох зэрэг олон боломжууд нээгдэнэ хэмээн үзэж байна

Тэгвэл, Монголчууд бидэнд блокчэйн яагаад хэрэгтэй вэ?

Жишээ болгон нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарыг авч үзье л дээ. Блокчэйнд шилжсэнээр, та эмнэлгээр үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн дэвтэр, өвчний түүх бүхий карт, иргэний үнэмлэх, бусад холбогдох материалуудаа барьж явах шаардлагагүй. Хэзээ, хаана ямар эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн зэрэг таны тухай мэдээллүүдийг цахим системээс төвөггүй харах боломж үүснэ. Харин Боловсролын салбарт нэвтэрснээр оюутан, сурагчдын гэрчилгээ, дипломыг хуурамчаар үйлдэх болон дүн засах үйлдлүүдэд цэг тавьж чадна. Бас нэгэн голчлох салбар бол эдийн засгийн салбар билээ. Банкууд харилцагчийн бүхий л мэдээлэл, гүйлгээний түүхийг өөрийн серверт хадгалдаг нь гаднын халдлагад өртөх эрсдэлтэй, мөн тэдгээр мэдээлэл болон гүйлгээний түүхийг засах, устгах боломжтой  байдаг. Зөвхөн Банкны салбарт гэлтгүй бусад салбарт ч тулгарах эрсдэлтэй энэхүү асуудлаа ухаалгаар шийдэх боломжийг блокчэйн технологи бидэнд нээж өгч байна.

Блокчэйн технологийг санхүү, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, ложистик зэрэг бүх салбарт ашиглаж болох ба хэрхэн яаж ашиглахаас хамааран дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох юм.

Блокчэйн технологийг хэрэглээ болгон ашиглах тал дээр Монголчууд бид Дэлхий нийтээс хоцролгүй, хөл нийлүүлэн яваа гэж хэлж болно. Учир нь өдгөө Монголд ХАА-н Биржээс гадна 300 гаруй эрүүл мэндийн төв болон эмнэлгүүд бүртгэлээ блокчэйн дээр хийж байна. Мөн блокчэйн технологи ашиглан бий болсон бүтээгдэхүүнүүд ар араасаа төрөн гарсаар байна.

Монголын анхны блокчэйн бүтээгдэхүүн - АрдКойн Урамшууллын оноо гэж юу вэ?

АрдКойны давуу тал: 

  • Өөрт оногдсон оноогоо биржээр дамжуулан төгрөгт хөрвүүлэх

  • Блокчэйн болон Ард Апп ашиглан бусад руу шилжүүлэх

  • Хөнгөлөлт эдлэх

  • Хувьцаа руу хөрвөх чадвартай

  • Тоо хэмжээний хувьд 5.1 тэрбум ширхэг байхаас гадна дээрх онцлогуудаас хамаарч ханш нь өсөх хөрөнгө оруулалтын шинжийг агуулдаг.

АрдКойн танд ямар боломжуудыг нээх вэ?

  • Олон Улсын криптовалютын томоохон биржүүд дээр гарах

  • Гадаадад буй Монголчууд АрдКойноор дамжуулан Санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ авах

  • Та хаана ч байсан хөрөнгө оруулагч болох боломжтой зэрэг олон хувилбарууд таны өмнө нээлттэй

  • АрдКойны хөрвөх чадвар, боломжууд нээгдэхийн хэрээр эрэлт үүсч, үнэ цэн нэмэгдэнэ.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 24, 04:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 03 сарын 1, 04:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 14, 04:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд