Бүтээлч түйвээлт Финтек

Хамгийн энгийнээр, бидний өдөр тутамдаа ашигладаг төлбөр тооцоо хийх алхмуудыг технологийн тусламжтайгаар хөнгөвчилсөн шийдлүүдийг нэрлэнэ.
өшиэуёх 2.jpg

Хамгийн энгийнээр, бидний өдөр тутамдаа ашигладаг төлбөр тооцоо хийх алхмуудыг технологийн тусламжтайгаар хөнгөвчилсөн шийдлүүдийг нэрлэнэ. Тэгвэл финтек бидний амьдралд ямар нөлөө үзүүлдэг, хүний оролцоо шаардсан ажлуудыг хэрхэн хөнгөвчилж, санхүү болоод цаг хугацаа хэмнэж өгдөг тухайд салбарын мэргэжилтнүүдийн ярианаас эшлэн хүргэж байна.

anar.png
 

МонголБанкны Төлбөр Тооцооны Газрын Захирал Э.Анар 

Технологи дээр суурилсан санхүүгийн хэрэглээг бий болгох, иргэдэд илүү хялбар, шуурхай болгох ажлыг манай банкны зүгээс хийж байна. 2020 он бол финтекүүдэд тэсрэлт хийх жил байх болов уу. Гол нь, ямар үйлчилгээг иргэдэд хүргэх вэ гэдэг дээр сайн ажиллах хэрэгтэй. Үндэсний төлбөрийн системийн хууль батлагдаад хэрэгжиж байгаа болохоор МонголБанкин дээр олон компани зөвшөөрөл авсан байгааМонголБанкны зүгээс сүүлийн 1-2 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, манай банктай хамтарсан төсөл хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд, төлбөр тооцооны дэд бүтцийг бүрэн шинэчлэх ажил эхэлсэн. 2019 оны 8 дугаар сард ACH буюу “автомат клиринг хаус” гэдэг цоо шинэ систем нэвтрүүлснээр төлбөр тооцооны орчинг урьд байснаас илүү томсгож, гүйлгээний төрлүүдийг нэмээд байна. Мөн оны 11 дүгээр сард “Мастер карт” компанитай гэрээ байгуулж, Монголд нийт хэрэглэгдэж байгаа төлбөр тооцооны “Т” картыг чиптэй болгосноор, цаашид финтек хөгжих, гар утаснаасаа төлбөр тооцоо хийх алхмууд бий болох суурийг тавьсан.

munkhbold.png
 

Хас Банкны Цахим Банкны Газрын Захирал С.Мөнхболд

Финтекын түйвээлтэд хүч нэмэх зүйл болох цахим гарын үсгийн нэвтрүүлэлт хангалтгүй санагддаг. Иргэд тоон болон цахим гарын үсгээ ашиглаад эхэлбэл финтек чиглэлийн бизнесүүд, зөвхөн банк ч биш банк бус болон технологийн компаниудад бизнесээ бүрэн цахимжуулж технологижуулах том суурь хүчин зүйл болох юм. Жишээ нь, манайх 1 сая гаруй харилцагчтай. Тэд бүгд апп ашиглаад сэтгэл ханамжтай үлдэж чадах уу гэдэг асуулт гарч ирдэг. Тиймээс бид финтекүүдээс их зүйл сурч, хамтран ажиллах хүсэлтэй байдаг. төлбөр тооцоо, цахим хэтэвч төрлийн финтекүүдэд ажиллах орчин нөхцөл эрх зүйн болон технологи талаасаа бүрдчихсэн гэж боддог. 

erdenebaatar.png
 

Zeel.mn Гүйцэтгэх Захирал П.Эрдэнэбаатар

Хүн ямар нөхцөлд ядуурлаас гарах вэ гэдэг асуултад олон улсын байгууллагууд “Санхүүгийн зөв шийдвэр гаргаж байж ядуурлаасаа гарна” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байна. Санхүүгийн технологийн бүтээгдэхүүн нь хүнд ямар ойлголтыг ямар бизнес моделиор яаж хүргэх вэ гэдгийг шаардаж байна. Миний бодлоор, хүмүүст санхүүгийн мэдлэг олгохын тулд ам дамжин ярих, эсвэл цаасан дээр хэвлээд тараах нь цаг шаардахаас гадна өндөр зардалтай. Харин хамгийн тохиромжтой бөгөөд үр дүнтэй арга нь финтек юм. технологийн боломжоор уламжлалт, мэддэг зүйлээ шинээр бичихийг “түйвээлт” гэж ойлгож байна.

zolboo.png
 

 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоо

“Зөвхөн апп гаргаад финтек болох бус, цаана нь болж байгаа бизнесийн үйл явцыг бүгдийг технологижуулснаар энэ нь финтек болж, харилцагчдадаа өртгийг бууруулж өгөх боломж бүрддэг. Жишээ нь, бүтээгдэхүүн авахын цаана гэрээ байгуулах, тооцоолол хийх гэхчлэн хүний ажиллагаа орсон бол үүнийг технологижуулснаар асар их ажлыг нугалж, зардал хэмнэх боломжтой болно. 50 салбартай банк байлаа гэхэд, нэг хүнд 30 минут зарцуулна гэвэл ажлын найман цагт дунджаар 1000 данс нээх боломжтой. харин ард санхүүгийн нэгдэл финтек технологи ашигласнаар олон салбаргүйгээр гуравхан улиралд 300 мянган хүнд хүрч чадсан.

undral.png
 

Unread Media Үүсгэн Байгуулагч А.Ундрал

Өнөөдөр манайд бүх ажил биеэрээ очиж иргэний үнэмлэхээ үзүүлээд гарын үсгээ зурдаг хэлбэрээр явагддаг нь финтек хөгжихөд тушаа болоод байх шиг санагддаг. Гэвч төлбөр тооцооны хувьд Монголчууд дэлхийн улс орнуудаас хойно үлдэж хоцроогүй, харин хөл нийлүүлэн алхаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: Investor Nation Forum - 2020 сэтгүүлээс

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд