Ардад хэрхэн

Ардын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой асуултынхаа хариуг эндээс аваарай.

Ардын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой асуултынхаа хариуг эндээс аваарай. 

1. АрдШоп вебээр захиалга хэрхэн өгдөг вэ?

  • Алхам 1: https://ardshop.mn/ вебээр хандан өөрийн захиалах бараагаа сонгон сагсанд нэмнэ.

  • Алхам 2: Баруун дээд буланд байрлах сагсны зураг дээр даран сагсанд нэмэгдсэн бараагаа шалган “Худалдан авах” товч дээр дарна.

  • Алхам 3: Хүргэлтийн мэдээллээ оруулан “Төлбөр төлөх” товч дээр дарна.

  • Алхам 4:  Хүргэлт хэзээ очих заавартай танилцаж, төлбөр төлөлт хийх дараах сувгуудаас сонгоорой. / Купон ашиглах бол “Купон ашиглах” дээр кодоо оруулаад ашиглах товчийг дарна./

  •  Алхам 5: Төлбөрийн хэрэгслээ сонгоод “Төлбөр төлөх” товчийг дарснаар таны бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаар дансны мэдэээлэл  очно. Тухайн дансаар шилжүүлэг хийх эсвэл QR кодоо уншуулж мөнгөө шилжүүлснээр захиалга амжилттай хийгдэнэ.

2. Тэтгэврийн хуримтлал хэрхэн нээлгэх вэ?

  • Алхам 1: Харилцагч та өөрийн Ард Аппруу нэвтэрч орон хуримтлал цэсэн дээр дарж  Тэтгэврийн хуримтлалыг сонгон хуримтлал багцыг нээлгэх боломжтой.

  • Алхам 2: Мөн Ard Pension page хуудасруу нэвтрэн орж form бөглөн Хамтдаа, Хүчтэй багцаас сонгон нээлгэх.

  • Алхам 3: Эсвэл салбарт хүчин төгөлдөр бичиг баримттайгаа ирж бүх багцыг нээлгэх боломжтой.

3. АрдКойн барьцаалсан зээл яаж авах вэ? Хугацаа сунгах боломжтой юу?

Та Ард Апп-ын Зээл цэс рүү орж нэмэх тэмдэг дээр даран “АрдКойн барьцаалсан зээл” сонгон зээлийн хүсэлтээ илгээгээрэй. Таны АрдКойн Ард Апп-ын АрдКойны дансанд байх шаардлагатай.

  • Зээлийн хэмжээ: ₮50,000 - ₮30,000,000

  • Зээлийн хүү /сарын/:  3%

  • Зээлийн хугацаа: 12 сар

  • Зээлийн шимтгэл: Зээлийн дүнгээс 1%

АрдКойны ханшийг зах зээлийн сүүлийн 14 долоо хоногийн жигнэсэн дундаж ханшаар тооцож, шаардагдах хэмжээний барьцаа АрдКойныг зээл авах үед таны дансанд автоматаар түгжинэ. Зээлээ хугацаандаа эргэн төлж дуусгахад таны барьцаа АрдКойны түгжээ тайлагдана. 

4.AfterPay үйлчилгээний нөхцөл?

AfterPay нь урьдчилгаа төлбөр төлөхгүй, ямар нэгэн шимтгэлгүйгээр Ард Апп дахь АрдКойноо барьцаалан АрдШопоос бараа худалдан авах боломжтой зээлийн үйлчилгээ юм. Сар бүр тэнцүү төлөлтөөр зээлийн эргэн төлөлтөө хийх боломжтой.

  • Зээлийн хэмжээ: ₮500,000-₮5 сая

  • Зээлийн хугацаа: 6 сар

  • Зээлийн хүү /сарын /: 1.8%

  • Зээлийн барьцааны үнэлгээ: Харилцагчийн дансан дахь АрдКойн үнэлгээний 45%-д зээл олгоно. / АрдКойн нь Ард Апп-ын АрдКойны дансанд байх шаардлагатай. /

АрдКойны ханшийг зах зээлийн сүүлийн 14 долоо хоногийн жигнэсэн дундаж ханшаар тооцож, шаардагдах хэмжээний барьцаа АрдКойныг зээл авах үед таны дансанд автоматаар түгжинэ. Зээлээ хугацаандаа эргэн төлж дуусгахад таны барьцаа АрдКойны түгжээ тайлагдана. 

5. ДАН системээ хэрхэн баталгаажуулах вэ?

Харилцагч та өөрийн Ард Апп – Нэвтэрч орон зүүн дээд буланд байрлах 3 зураас дээр даран ДАН гэсэн цэсийг сонгон мэдээллээ баталгаажуулна.

Хэрэв та И-Монголиад өөрийн дугаараар бүртгэлгүй бол “Банкны эрхээр нэвтрэх” гэсэн цэсийг сонгон интернет банкны эрхээ ашиглан орох боломжтой.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд

    featured
    2022 оны 03 сарын 3, 04:00

    Цахим орчны аюулгүй байдлаа хамгаалах 10 дүрэм