Дэлгүүрт ороход кассан дээр, facebook, Instagram дээр байдаг дөрвөлжин зураг яг үнэндээ юу вэ? Ямар зориулалттай, давуу талуудтай вэ?
QR гэдэг нь quick response гэсэн үгний товчлол бөгөөд орчуулбал түргэн хариу гэсэн юм. Өөрөөр хэлбэл мэдээллийг технолгиор дамжуулан маш түргэн хугацаанд олох болон унших арга юм. QR кодын системийг 1994 онд Denso Wave гэдэг компани зохион бүтээсэн байна. Дэлгүүрт ороод төлбөрөө төлөхдөө бэлэн мөнгө ашиглах шаардагагүй, тэр байтугай банкны картгүйгээр, олон тоо бичиж дансруу мөнгө шилжүүлэхгүйгээр дэлгүүрийн QR кодыг АрдКидс Аппаараа уншуулаад авахыг хүссэн зүйлийнхээ төлбөрийг төлөх боломж байгаа нь гайхалтай байгаа биз. QR кодоор дамжуулан зөвхөн төлбөр тооцоо төлөхөөс гадна QR код цаанаа ямар ч төрлийн мэдээллийг агуулах боломжтой бөгөөд youtube-рүү очих, дуу, зураг татах, аппликейшн татах зэрэг маш давуу талуудтай юм. Мөн найздаа QR ашиглан мэндчилгээ ч хүргэх боломжтой шүү.
Хэрвээ АрдКидс Апп байхгүй бол Гар утасныхаа камерийг гаргаад энэ QR кодыг уншуулаад АрдКидс Аппаа татаарай.
Өдөр тутмынхаа хэрэглээний төлбөрийг QR кодоор төлж санхүүгийн боловсролыг багаасаа сурч авцгаая.
Сэтгэгдлүүд (1)