Хувийн мэдээллээ хадгалахад тань туслах санамжууд

Эдгээр нууц үгнүүдийг ашиглахаас аль болох татгалзаарай. “123456,” “qwerty” эсвэл “password” гэх мэт. Хэн нэгний хувийн мэдээлэлд халдахыг хүсэж буй хакерууд хамгийн эхэлж “таах” аргыг ашигладаг.
tenuung .jpg

АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуулийг төгсөж, Компьютерын шинжлэх ухааны мастер зэрэг хамгаалан, Монголын томоохон банканд бизнес, технологийн шинэчлэл хариуцан 10 гаруй жил ажилласан туршлагатай Г.Тэнүүн нь ТэнГэр Системс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаас гадна, Ард Санхүүгийн Нэгдлийн Дижитал Технологи Хариуцсан Захирлын албыг хашдаг. Банк, санхүү, төслийн менежментийн чиглэлээр арвин туршлагатай түүнээс уншигчдадаа зориулан, хувийн нууцаа хэрхэн хамгаалах, банкны болон бусад мэдээллээ найдвартай хадгалахад нь туслах зөвлөмж аван, цувралаар хүргэж байна.

Нууц үгээ алдахад хүргэдэг нийтлэг алдаанууд

Хэт олон удаа солих

Нууц үгээ байнга солих нь үр дүнтэй биш. Яагаад гэвэл, хүмүүс нэг түгээмэл хэрэглэгддэг нууц үгийг өөр нэг түгээмэл нууц үгээр солих нь элбэг байдаг. Мөн сольсон нууц үгээ санахгүй байх нь их бөгөөд тогтмол солигддоггүй нууц үгтэй ижил; амархан хулгайлагдах талтай. 

Нэг нууц үгээ олон газар ашиглах

Олон цахим хуудас, аппууддаа нэг ижил нууц үг ашиглах нь тун эрсдэлтэйг санаарай. Ялангуяа и-мэйл, банк болон олон нийтийн сүлжээний хаягуудаа ижилхэн үгээр кодлохгүй байхыг анхааруулъя. Олон жил ашиглаагүй байсан ч гэсэн, хэрэв нууц үг тань алдагдвал тухайн нууц үгийг хакер таны бусад хаягууд руу нэвтрэхэд хэрэглэх магадлалтай.

Илт танил байх

Дараах зүйлсийг ч хэзээ ч битгий нууц үг эсвэл аюулгүй байдлын асуулт болгон ашиглаарай. Хайртай хүмүүсийн нэр (тэжээвэр амьтны нэр), ургийн овог, төрсөн нутаг, төрсөн өдөр, хурмын өдрөөс гадна багахан судалгааны тусламжтайгаар олох боломжтой мэдээллийг ашиглахаас зайлсхий.

Ямар нэг төхөөрөмжинд “сануулах”

Олон хүн хэрэглэдэг компьютерт “хадгалах” эсвэл “намайг санах” тохиргоог хэзээ ч бүү ашиглаарай. Учир нь, дараагийн хэрэглэгч таны хаяг руу тун амархан нэвтрэх боломжтой болно.   

Түгээмэл хэрэглэгддэг, амархан хакердаж болох тэмдэгтүүдийг хэрэглэх

Эдгээр нууц үгнүүдийг ашиглахаас аль болох татгалзаарай. “123456,” “qwerty” эсвэл “password” гэх мэт. Хэн нэгний хувийн мэдээлэлд халдахыг хүсэж буй хакерууд хамгийн эхэлж “таах” аргыг ашигладаг. Тиймээс, хэцүү бөгөөд мартахааргүй, хувийн шинж чанартай нууц үг бодож олох хэрэгтэй. Жишээлбэл: “70YrS@n%styll%LUVN^life!” буюу “70 years and still loving life!”. Орчуулбал,70 настай ч амьдралд хайртай хэвээрээ гэсэн утгатай үгийг ашиглах зэргээр мартахаааргүй үгс сонгохыг зөвлөе

Гар утсаа нууц үгээр хамгаалахгүй байх

Хүмүүсийн 52 хувь нь үүнийг хэрэгжүүлдэггүй. Итгэмээргүй байгаа биз. Төхөөрөмжиндөө нууц үг тохируулахдаа, “1234,” 0000,” “2580” (дээрээс доошоо дараалалтай) гэх мэт түгээмэл сонголтуудаас зайлсийх нь зөв.  

Компьютер дээрээ нууц үгээ хадгалах

Бүх нууц үгээ нэг жагсаалтанд оруулан тэмдэглэх нь зүгээр боловч үүнийг компьютер эсвэл ухаалаг утсандаа хадгалах нь буруу. Ингэсэн тохиолдолд таны төхөөрөмж вируст өртлөө гэхэд хэцүүхэн асуудалд орно. Цаасан дээр бичиж, аюулгүй газар хадгалсан тэмдэглэл илүү дээр. Гэвч жинхэнэ нууц үгээ бичих биш, харин дөхүүлсэн сануулгуудаас бүрдсэн байх нь хамгийн зөв арга байх болно. 

“Чанартай нууц үг” үүсгэж, түүнийгээ мартахгүй байх аргачлалууд

Нууц үгээ өгүүлбэрээр зохио

Хүмүүс ямар нэгэн утга логикгүй төрөл бүрийн тоо, үсэг, тэмдэгтийн цуглуулгаас илүүтэй ямар нэг өгүүлбэр, эсвэл дууны үгийг хавьгүй сайн санадаг. Сайн нууц үгтэй болох нэг оновчтой арга бол санаанаас гарамгүй урт өгүүлбэрийнхээ үгний эхний үсгүүдийг авч, заримыг нь томоор заримыг нь жижгээр бичээд, хэдэн тоо тэмдэгт хольж зохиох арга юм.

Компьютерын гараа “оддын орд” мэт хар

Таны компьтерын гар бол зургийн хоосон талбай бөгөөд танд хамгийн хүчтэй нууц үг үүсгэхэд туслана. Компьютерын гар дээрээ өөртөө учир учиртай санагддаг зүй тогтлыг зур, үүнд үсэг болон тоо орж болно. (арилгаж болдоггүй пламастраар биш, өөрийн төсөөллөөрөө). Нууц үгээ бүтээх дүрсүүд нь нэрний тань эхний үсгүүд, өөрийн нэр эсвэл таны хамгийн дуртай ордтой ижил хэлбэртэй байж болно. 

Нууц үг хадгалдаг программ

Нууц үгээ санахын тулд ой санамжиндаа найдахын оронд, таны өмнөөс бүгдийг нь санах өөр нэг хэрэгсэл ашиглах боломжтой. Нууц үг хадгалдаг программ ашиглах нь яагаад зөв санаа вэ гэж үү? 

Юун түрүүнд, сануулах программ нь таны бүх нууц үгийг мартахгүй. Яагаад гэвэл тэдгээр нь тэдний сэйфинд хадгалагдсан байдаг. Та зөвхөн бүх хувийн мэдээлэлдээ нэвтрэхэд ашиглах гол ганц нууц үгээ л санаж байхад хангалттай. Хадгалсан бүх нууц үгээ харахад ашиглах, зөвхөн та л мэдэх “нэг” нууц үг. Энэ догь биш гэж үү?

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 15:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 22, 04:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 26, 04:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 2, 04:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд